Хачигт хазуулах нь эрүүл мэндэд хортой
Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад хачигт халдварын байгалийн голомтын идэвхтэй бүсэд оршдог байна.
Ялангуяа хойд хөрштэй хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод аймгууд нь хамгийн идэвхтэй голомт юм байна. Хачигт хазуулсны улмаас халдварладаг 30 гаруй халдварт өвчин байдаг бөгөөд энэ бүс нутагт амьдардаг хүмүүс нь самар, жимс, эмийн ургамал түүж байгаад ихэвчлэн хачигт хазуулдаг гэнэ.
Тиймээс хачигт халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, голомттой газар ажиллаж байгаа бол мөн 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачиг үргээх бэлдмэл хэрэглэхийг мэргэжлийнхэн анхааруулжээ.
Манай улсад хачигт энцефалит хачигт боррелиоз, риккетсиоз зэрэг гурван төрлийн өвчнөөр 2004 оноос хойш 320 гаруй хүн өвчилсөн судалгаа гарчээ. Үүний хор уршиг нь толгой байнга өвдөх булчин хатингирших зэргээр илэрдэг байна.
Р.Эрдэнэ
URL: