Бүтэлгүй тайчигч +18
Тунгаа өглөө ажилдаа явдаг цагаасаа бүтэн хоёр цагийн өмнө боссон нь цаанаа нэг учиртай билээ. Өнөөдөр ажил тараад найз залуу Болдынхоо төрсөн өдрийн баярыг нижгэр тэмдэглэхээр тохиролцсон тул баярт зориулан худалдан авсан хоёр даашинзныхаа алийг нь сонгож өмсөхөө шийдэж ядан том толиндоо гоолиг биеэ дэмий л нэг харж зогсов. Эхний хар даашинз нь өвдгөөр татсан урттай, нарийхан бэлхүүсийг нь тас барьсан бөгөөд хормой нь бага зэрэг дэрэвгэр байлаа. Харин дараагийн даашинз нь бас л бариу загвартай, цайвар шаргал өнгөтэй, бумбагар цагаан хөхийг нь үл ялиг ил гаргасан задгай энгэртэй загвартай байв. Үүнтэй хамт өндөр өсгийтэй алтлаг шаргал сандаалаа өмсөхөд оройн үдэшлэгт ганган гүнж болно гэж шийдээд Тунгаа яарамгүйхэн нүүрний заслаа хийж эхэллээ. Гэрээсээ гараад такси барихаар зам хүртэл алхлахад тааралдсан хүн бүр гоолиг биеийг нь тас барьсан богино даашинзтай, шулуун хар үсээ намируулан өндөр өсгийтэй гоёмсог сандаалтай тэгшхэн урт хөлөөрөө итгэл төгс алхаж байгаа сайхан бүсгүйг харахгүй өнгөрч чадахгүй байлаа. Түүний шинэ даашинзыг хараагүй байгаа болохоор өнөө орой Болд нүдээ унагах шахна гэж бодохоос Тунгаагийн инээд нь хүрсээр ажлынхаа хаалгаар явж орлоо.
Өнөө орой сүй тавих байх аа даа. Хотын нэгэн шөнийн клубт хөнгөн хөгжим хангинаж, залуусын инээд наргиан хаа сайгүй дуулдах аж. Шилэн хаалга онгойж гартаа цаасан тортой бэлэг барьсан шаргал даашинзтай гунхсан бүсгүйг орж ирэхэд хөгжим хүртэл түр намсах мэт болох нь тэр. Болд түүнийг хараад сууж байсан ширээнээсээ үсрэн босч тосон ирлээ. Чи минь ямар гоё харагдаж байнаа гайхалтай хэмээн шивнэнгээ ширээнд хөтлөн суулгалаа. Болдын хэдэн найзууд нь Тунгаад магтаалын үгс харамгүй шидлэн, найз бүсгүйчүүд нь атаархлын харц чулуудан, найз залуу нь байсхийгээд л хайрын үгс шивнэн Тунгаад мартагдашгүй үдэш болж байсанд сэтгэл нь хөөрч, нилээд хэдэн хундага улаан дарс ууж орхисноо өөрөө ч сайн анзаарсангүй.
Цаг нилээн орой болж клубын гэрэл бүдгэрэн тайчих үзүүлбэр эхлэх нь тэр. Дэрэвгэр хормойтой богино банзал, гялгар хөхөвч, нөмрөгтэй бүсгүй гарч ирээд тусгайлан зоосон төмөр багана налж эвлэгхэн аргагүй бүжиглэж эхлэхэд хурсан олон шуугилдан сэтгэл хөөрөл нь дээд цэгтээ хүрчээ. Гэнэт хүүе гэхийн завдалгүй Тунгаа үсрэн босч тайчигч бүсгүйн зүүн талд сул байсан төмөр багана дээр очиж бөгсөө хөдөлгөн бүжиглэж гарсанд Болдын найзуудынх нь нүд орой дээрээ гарч орхив. Олны шуугианд сэтгэл нь хөөрсөн халамцуу Тунгаа бариухан ганган даашинзаа ганцхан шувт татаад тайлж хажуу тийшээ шидэж орхих нь тэр. Цасан цагаан мөргүй хөхөвч, торон хээтэй цагаан бенц дотоожоос өөр хувцасгүй Тунгаа өсгийтэй сандаал дээрээ товшлон, баганаас зууран хэзээний тайчигч аятай үсээ хойш нь шидлэн бүжиглэж гарлаа. Болд түүнийг татан болиулах гэснээ юу болж төгсөхийг нь ажиглан тэвчээр гарган суусаар байв.
Тунгаа намирсан хар үсээ шидлэн, төмөр баганыг хоёр хөлнийхөө завсар гулгуулан өгзөгөө сурамгай хөдөлгөн тун эвлэгхэн бүжиглэж байснаа гараа хойноо аваачин хөхөвчнийхөө товчийг тайлахад бариу хөхөвч тэр дороо мултран уналаа. Танхим дүүрэн хашгиралдах чимээ гарахад Тунгаа улам согтуурхан хөөрч хэлбэр сайтай бумбагар хоёр хөхнийхөө толгойг өөрөө чимхлэн базалж, өгзөг гуяа илбэн клубын тайчигч бүсгүйгээс илүү гэдгээ харуулахаар хичээж дэндүү эрээ цээргүй бүжиглэж гарахад Болд тэсэхээ байн заалны голруу аяархан дөхөж эхлэв. Өөрөөс нь нуух шахуу байдаг бумбагар хөх нь бүхний өмнө нүцгэрэн савлаж байв. Урдуур ширээний хэдэн залуус шүгэлдэн бүрэн тайчуулахаар шамдуулан байгаад Тунгаа бараг л баяртай байлаа.
Нандин эрхтнээ үл ялих л халхалж дөнгөсөн нарийхан торон дотоожоо тайлахаар хуруугаараа дээш доош нь хөдөлгөж байх үед нь Болд түүнийг олон хүмүүсийн нүдний өмнө чирэн гулдран байж хаалгаар авч гарлаа. Маргааш өглөө нь Тунгаа гэртээ шартаж үхэх гэсэн амьтан сэрсэн хэдий ч урд оройн тухай бүдэг бадаг л санаж байв. Харин утас дуугарч Болд дурамжхан дуугаар сүй тавихаа больж байгаагаа дуулгаад, утсаа таслах холбоо тасарчээ.
URL: