МАХН, МҮАН-ын ”Шударга ёс” эвсэл ”Тавантолгой”-г эргэлтэнд оруулахыг шаардлаа

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар  УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцээд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: ”

527-14320112586desur43ukg9ksqp51cg2hdt4l
1. Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжиж байна. Ингэхдээ Таван толгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгах
2. Таван толгойн гэрээний төсөл дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-д өргөн баригдсан ч өнөөг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоо болж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тиймээс “Шударга ёс” эвсэлийн бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар түргэн хэлэлцэж, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байна
3. Таван толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодолго, хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэнд үр өгөөжтэй байх гэрээ  хийх нь зүйтэй.” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих