Д.Дагвадорж: Түр хороо гэгчийн өгсөн бичиг шаардлага биш гүтгэлэг
Монголын чөлөөт бөхийн холбооны хэсэг дасгалжуулагч, тамирчид холбоогоо хууль бус, Ерөнхийлөгч нь дүрмийн бусаар сонгогдсон гээд үйл ажиллагааны олон ноцтой гэх баримт жагсаасан шаардлагыг гаргасан билээ. Уг шаардлагадаа МЧБХ-г тав хоногийн дотор огцорч тамга тэмдгээ Түр хороонд шилжүүлэн өгөхийг заасан байв.
Тэгвэл өчигдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй тус холбооны Удирдах зөвлөлийн арав гаруй хүн хэвлэийн хурал хийлгэж түр хорооныхны тавиад байгаа, хэлээд байгаа шаардлагад нэг бүрчлэн тайлбар өглөө. Ингэхдээ түр хорооныхон шиг элдэв хэрүүлийн чанартай хандлага ер гаргасангүй эелдэг байдлаар баримт түшсэн тайлбарууд хийж байсан юм. Түр хорооныхны өдөөсөн хэрүүл шуугианы галыг улам өдөөхийг бодсонгүй бололтой. Үнэн нь ийм гэсэн үгс хэлэв. МЧБХ-г их хурлаа хийгээгүй байж дүрэм зөрчиж ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлөө сонгосон гэж түр хорооныхон хэлсэн бол өчигдрийн хурлаар тайлбар өгөхдөө тус холбоо гишүүнчлэлгүй ТББ учраас дүрэмдээ зохих өөрчлөлт оруулсан. Ийм эрхтэй гэсэн бол Катарт болсон тэмцээнд гурван тамирчин оролцож чадаагүй нь зохион байгуулалтад процетурын алдаа гарсан нь үнэн ч гэлээ визний зөрчил гарсан гэдэг худлаа. Тамирчдын мэдүүлэгт үндэслэсэн Катарын хилээр нэвтрэх зөвшөөрлийн хуудас л байсан. Холбооны зүгээс хариуцлага алдагсдад хариуцлага тооцох болно гэв.
Мөн санхүүгийн тайлан мэдээ байдаггүй гэж худлаа. Бүх юм ёс номоороо явдаг. Ер нь холбооны ажлын амжилтыг зөвхөн дасгалжуулагч, тамирчин, тэмцээний дэвжээ гурваар төсөөлдөг нь огт буруу. Тэд нэг гол хүч боловч хөрөнгө оруулалт, ар талын асуудал амжилт авчирдаг гэдгийг удирдах зөвлөлийнхөн хэлж байлаа. 2012 онд Найрамдал зуслангийн тэнд зургаан дэвжээ бүхий бөхийн иш бүрэн цогцолбор, Биокомбинатад спорт комплекс бариулсан гэдгээ дурдав. Мөн “Олимп” сургуульд жил бүр холбооноос олон саяын хөрөнгө оруулж эмэгтэй шигшээ багийг тэнд бэлтгэл хийлгэж байна. Энэ бүхэнд олон тэрбумын хөрөнгө зарцуулсан. Бас “Асашёорюү сан”-гаас Лондонгийн олимпод оролцосн тамирчдыг хувцсаар хангасан гэх зэрэг олон баримт энд яригдав.
Үүний үр дүн гэвэл Монголын чөлөөтийн тамирчид 25 жилд 16 медаль авсан байдаг бол 2012 оноос хойш хоёр жил илүүгийн хугацаанд 17 медалийг тив, дэлхийн дэвжээнээс хүртсэн. Басхүү сүүлийн 35 жил хүлээсэн дэлхийн аваргын алтан медалийг авсан байна. Тэр бүхнийг дурдан хэн нэгнийг буруутган чичихгүйгээр яриа өрнүүлсэн нь хэвлэлийн хурлын онцлог байв. Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрт нь чиглэсэн асуултад тайлбар өгөхдөө “Би дасгалжуулагч, тамирчдаа хэзээ ч дарамталж байгаагүй бүгд гүтгэлэг” гээд “Холбооны зүгээс Түр хороонд ямар хариу өгөх вэ?” гэсэн асуултад тэр “Түр хорооныхны өгсөн энэ бичиг шаардлага биш зөв бүхнийг мушгин гуйвуулж, Дагвадорж гэдэг хүнийг (намайг) элдвээр гутаан доромжлох, нэр хүндийг гутаах гэсэн зорилготой юм билээ. Иймээс хариу өгөх боломжгүй байгаа. Харин энэ гүтгэж доромжилсон асуудлаар хуулийн байгууллагад хандах болно” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
чадахгүй юм биш шанаадаад өг наад муусайн далдаакуудыгаа бага аа
Дагвадорж танхай нь үнэн Ер нь удирдах албан тушаалд тохирохгүй мэдлэг чадвар ч сул шүү дээ. Сумо доо буцаж очвол арай л дээр юм уу Гэтэл хөөгдсөн байдаг. Юм л бол зарга зайлхай хийх юм. Бизнес ч чадахгүй юм шиг байгаа юм. Циркийг нутгийн авилгач Сугараас аваад бүүр хагас жорлон болгочихлоо. Буцца авбал таарна. Тэр залуу хүүхнүүд эргүүлээд л явах байх Гэтэл нэг өдөр эм хүнийг үхтэл нь зодоод шоронд орж мэдэх юм