Уламжлалт аргаар анагаахуй

Та бүхэндээ зарим өвчнийг гэрээр хөнгөхөн анагааж болох манай зарим нэг уламжлалт аргыг хэлж өгье. Гэхдээ хүндрээгүй үед шүү дээ. Мэдээж хүндэрсэн үед доорх эмчилгээ тус төдий болохоос бүрэн эмчилгээ болохгүй гэдгийг анхаар. Харин эмчид хандсан нь дээр шүү.

ЧАЦАРГАНЫ АЧ ТУС

Хүүхдийн цус багадалт, витамины дутагдал, тураал, хүч тамир, тэнхээ сульдах зэрэгт чацарганы үр жимсийг төрөл бүрийн аргаар өргөн хэрэглэх нь тамир тэнхээг сэлбэн биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.

ХӨХНИЙ СҮҮГЭЭР ЖИН ТАВИХ

Нялх хүүхдийн өгзгөнд тарианы бэрсүү үүсвэл хөхний сүүгээр жин тавих буюу эсвэл бэрсүүн дээр нь гялгар нимгэн уут тавиарай. Ингэхэд сүү ууршихгүй, хатахгүй удаан байна.

ХҮҮХДИЙН АМ ГЭМТЭХЭД

Таван салаа буцалгаж хандаар нь зайлах, хонь ямааны үхрийн сүүгээр олон дахин зайлахад амны гэмтэл арилна.

ШЭЭРЭН ХҮҮХДЭД ЖИН НЭМЭР БОЛДОГ

Хүүхэд ба хөгшид ойр ойрхон шээх буюу шээрэн болоход хар хөх даавуунд адууны тос юмуу, эсвэл тарваганы тосыг шингээн халааж, давсган дээр нь жин тавих нь сайн. Үүнийг хүн бүр мэдэх биздээ. Мөн тэхийн шээг буцалгаж хандалж өгөх хэрэгтэй.

ТАВАН САЛААНЫ ШИД

Шээс хаагдахад хадны сүүдэр талын хагийг буцалгаж, өдөрт 2-3 аягаар уухад сайн. Мөн таван салааны үрийг тосонд бага зэрэг хуурч ,ус хийж буцалгаад уухад шээс тэр дороо тавигддаг.

ТАНЫ БӨӨР ӨВДДӨГ БОЛ

Бөөр давсагны үрэвсэл, үе мөчний өвчнийг эмчлэхэд алтаргана гэдэг ургамлыг хэрэглэдэг. Гэрийн нөхцөлд хоёр аяга усанд хоёр халбага алтарганы навч цэцэг хийж, дөрвөн цаг хандлан шүүгээд өдөрт аяганы хагасаар 3-4 удаа хоолны өмнө хэрэглэдэг.

Бөөрний элдэв өвчин, хаванд, хадны хаг, газрын хаг, хонины зээргэнэ, тэхийн шээг, цээний цэцэг, тэмээн тавхай зэрэг ургамлуудыг хувь тэнцүү найруулан тан адил чанаж, өдөрт 2-3 удаа жижиг аягаар ууна. Энэ нь маш үр дүнтэй бөгөөд та гам алдахгүй байх хэрэгтэй.

МОНГОЛ АРХИ ХИЙ ХУЙНД САЙН

Хий ба даарснаас шээс их алдахад Монгол архинд шар тос, цагаан гаа хийж, буцалгаад уухад илааршина.

БУЙЛНЫ ҮРЭВСЛИЙГ ӨРГӨСТ ХЭМХЭЭР НАМДААДАГ

Өргөст хэмхийн шүүсийг шүд буйл хавдаж үрэвссэн үед хэрэглэх нь ач тустай.

СҮҮ ШҮДИЙГ БЭХЖҮҮЛЭГЧ

Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга хөөрүүлсэн сүү ууж байх нь шүдийг бэхжүүлж, өвчнөөс сэргийлдэг.

ШҮД ӨВДӨХӨД

Шүдний өвчинд чинжүү давс хоёрыг хольж уухад зовиур арилдаг. Мөн шүд өвдөлтийг анагаах бас нэг арга нь гахайн хэрчим шинэ өөхийг буйл хацар хоёрын хооронд хийж 15-20 хором байлгах нь өвчинг намдаадаг.

emch.mn

Саяхан л гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан Монголын цуутай хоёр топ богинохон даашинзаа тайлж, олны анхаарлаас ангид суух болсон. Тэд бол Монголын топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн.

Э.Одгэрэлийн охин Э.Мишээл
Монголын үнэтэй загвар өмсөгч хэвээр байж, олны хайр хүндлэлийг хүлээн Мөнхийн залуу нас алдрыг хүртсэн. Мөнхийн залуу нас маань ганцхан охинтой. Одгэрэлийн ганц охиныг Энхболдын Мишээл гэдэг. Номын мөр хөөсөн аав, Монголын мисст аман хүзүүдэж, загварын тайзыг эргэлт буцалтгүй сонгосон ээжийн дундаас мэндэлсэн ганц охин. Өвөө Санжжав нь Монголын сэтгэл судлалын нэртэй эрдэмтэн хүн.

Тиймээс Одгэрэлийн ганц охин Мишээл аавынхаа оюун ухааныг, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн гэдэг. Э.Мишээл өнгөрсөн жил Москвагийн их сургуулийг төгсөж, төгсөлтийн баярт нь ээж Одгэрэл нь очсон билээ. Тэр үеэр манай нэрт жүжигчин Гомбосүрэн гуайн ач хүү хойд хөршид хөгжмийн дээд сургууль төгссөн Мөнх-Эрдэнэ алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж гэрлэхийг гуйсан ч нааштай хариу сонсоогүй хоцорчээ.

Д.Пүрэвсүрэнгийн охин Мөнхжин
Алтны магнат Ц.Мянганбаяр, топ модель Д.Пүрэвсүрэн нарын амин хайртай охин М.Мөнхжин. Саяхан гурав дахь хүүхдээ төрүүлж, олны анхаарлаас аль болох ангид байхыг хүсэх болсон топ модель Пүүжээгийн том охин түүнийг 18 настай байхад төрсөн. Ээжийнхээ18-хан насанд хорвоод мэндэлсэн бяцхан охин эдүгээ загварын ертөнцөд хөл тавихаар бэлтгэж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих