Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганы фото сурвалжлага
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” уриан дор БОНХАЖЯ-наас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зохион байгуулж, 1600 гаруй нөхөрлөлийн 800 төлөөлөгч 21 аймгаас ирж оролцсон билээ. Чуулганы эхний өдөр нөхөрлөлүүд өөрсдийн байгалийн өгөөж хишгээр хийсэн бүтээгдэхүүнээ Чингисийн талбайд сурталчилж, борлуулсан. Харин хоёр дахь өдөр Төрийн ордонд чуулганаа хийж, төр, төрийн бус байгууллага,нөхөрлөлүүдэд хандсан зөвлөмж гаргасан билээ. Ингээд Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн фото сурвалжлагыг хүргэе.
URL: