Иргэд: Иргэн төрдөө итгэдэггүй шиг, иргэндээ итгэхээ байсан байна шүү дээ
НИТХ-ын тэргүүчэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загвар, дизайнтай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн байх ёстой гэж заажээ.
Гэвч бодит байдал дээрээ энэхүү ТҮЦ нь захирамжийн дагуу, гэрээнд тусгасан шигээ байж чадахгүй байна гэж ТҮЦ эзэмшигчид ярьж байна. Тухайлбал, хана тааз хагарч, цөмөрсөн байдалтай, түүнийгээ шинэхэн обой нааж өнгөлөн далдалсан байна. Мөн ямар ч хяналтын камергүй, хаалга цонх муу, баталгаагүйгээс болоод иргэд ТҮЦ-ээ хүлээж авнаас хойш хоёроос гурав хоног манаж хонох шаардалага гарсан гэх аж.
Үүгээр ч зогсохгүй хуучин ТҮЦ-ээ тэд 2002 оны хотын төвийн 3 өрөө байртай тэнцэх мөнгөөр худалдаж авч байсан бол одоо ямар ч хэрэггүй хог болсон мэт албадан хураалгажээ. Түүнийхээ араас иргэд холбогдох шатны шүүхэд хандан “Улсаас буцааж мөнгийг нь төлөхийг шаардсан” болов ч ямар нэгэн хариу өгөөгүй өдийг хүрсэн гэж байлаа.
Түргэн үйлчилгээний цэгийг эрхэлж буй худалдагч аргаа барснаа бидэнд нуугаагүй юм. Мөн түүнээс асуулт асуух бүрт дарамт шахалт гэдэг үгийг хоёроос гурван удаа хэрэглэж байсан нь тэдэнд шинэ ТҮЦ ямар их хүндрэл учируулж байгааг илтгэж байсан гэхэд хэлсдэхгүй /хилсдэхгүй/ биз ээ.
Энэ асуудлаар нэгэн ТҮЦ эзэмшигчтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр хэвлэл мэдээлэлд янз бүрийн мэдээлэл өглөө гэж биднийг шахаж хавчиж байгаа гэдэг шалтгаанаар нэрээ нууцлахыг хүссэн юм.
Таний /Таны/ “ТҮЦ“ 15 сая төгрөгний үнэтэй юу ?
Манайх 8 сая төгрөгний үнэтэй. Хэмжээнээсээ хамаарч 15 сая, 10 сая, 8 сая, 5 сая гээд өөр өөр үнэтэй байгаа юм шиг байна лээ. Сайн тодорхой мэдэхгүй байна.
Та хуучин ТҮЦ-ээ хаана хураалгасан бэ. Тэрнийхээ асуудлыг шийдэж чадсан уу ?
Анх энгийн хувцастай цагдаа нар болон холбогдох мэргэжилтнүүүд ирж албан бичиг үзүүлж, нүүхийг шаардсан. Тэр албан бичиг нь “зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй газруудыг нүүлгэн шилжүүлэх талаар болон ямар нэгэн хэрүүл маргаан гаргахгүй байна уу” гэсэн утгатай байсан. Би түүнийг нь эхлээд зөвшөөрөөгүй. Учир нь би хуулийн талаас ямар ч асуудалгүй үйл ажиллагаагаа явуулж байсан. Надад газрын бичиг, кадастрын зураг гээд хэрэг болох бүх бичиг баримт нь байсан. Харин цагдаа нар надад итгээгүй би бичиг баримтаа үзүүлээд байхад хүртэл шүү. Иргэн төрдөө итгэдэггүй шиг, төр иргэндээ итгэхээ байсан байна шүү дээ. Тэгээд л нэг өдөр хажуу талын түцны хүн надруу залгаад танай түцийг ачих гэж байна гэж ярьсан. Би яаж ч чадаагүй. ТҮЦ-ээ журмын хашаанд өдрийн 30 мянган төгрөгний төлбөртэй харуулбал харуул гэсэн санал ирсэн. Өдрийн 30 мянга сарын 1 сая төгрөг төлөх чадвартай хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээд л нэг ёсондоо алдсандаа. Улсад мөнгө төлж авчихаад эргүүлээд их сонин байдлаар зүгээр л алдчихсан.
Шинэчлэгдсэн ТҮЦ баригдсанаар таньд хэрхэн нөлөөлж байна вэ. Хуучин түцнээс илүү байж чадаж байна уу ?
Энийг шинэчилсэн шинэчлээгүй бидний амьдрал дээрдсэн юм алга. Хотын өнгө үзэмжний хувьд бол өмнөхөөсөө мэдээж дээрдсэн байх. Гэхдээ хотын дарга чинь хот болж л байвал иргэдийн амьдрал ямар ч хамаагүй гэсэн юм шиг биднийг хохироож байна.
Би бүр 1997 оны Ж.Наранцацаралт даргын захирамжтай, кадастрын зураглалтай, газар олголттой, хотын ерөнхий архитекторын зөвшөөрөлтэй байсан 2 ТҮЦ-ээ хураалгасан. Тэгээд сүүлд 2002 оны Хотын төвийн 3 өрөө байртай тэнцэх мөнгөөр 2 ТҮЦ худалдаж авж /авч/ байсан. Тэр хоёр ТҮЦ-ний хажууд ямар ч үйлчилгээний газар авч ирж зоохгүй гэж байсан шал худлаа болж өчнөөн ТҮЦ авчирж зоож байсан. Тэдний нэгийг нь манай дүү ажиллуулдаг байж байгаад мөн л хураалгасан. Нөгөө үлдсэнийг нь саяхан ачуулаад алдчихлаа.
Шинэчлэгдсэн ТҮЦ хичнээн хугацааны баталгаатай олгосон бэ?
2030 он хүртэл баталгаатай гэж байсан. Залуу хүмүүст бол боломжийн байж болох ч настай бид нар шиг хүмүүст хэцүү шүү дээ. Бид чинь тэр хүртэл нь амьдрах ч юм уу, үгүй ч юм уу хэлж мэдэхгүй. Бас залуу хүмүүс ТҮЦ ажиллуулаад суух нь юу л бол. Дутагдалтай л бодолго /бодлого/ гэж бодогдоод байна. Тэгээд нэг ТҮЦ ажилуулах эрх өглөө гэхэд бид авахгүй гэлтэй биш дээ. Аргагүй эрхэнд л бор хоолтойгоо золгохын тулд авч ажилуулхаас өөр арга үнэндээ алга.
Таний ярьж байгаагаас үзэхэд ДАРАМТ гэдэг үг ярих болгонд чинь гарч ирж байна л даа. Хаанаас ямар дарамт шахалт үзүүлээд байна вэ ?
Газрын алба, мэргэжилийн хяналтын газар, Цагдаа гээд бүгд хүрч ирж дарамтласан. Уг нь хуучин ТҮЦ маань газар эзэмших эрхтэй байсан. Төр газрын эзэмших эрхийг маань түр эзэмших гэрчилгээ болгоод сүүлдээ акт болгочихдог юм байна лээ. Би Акт гэж юу байдгийг нь мэдэхгүй байж байгаад сүүлд нь түрээсээр мөнгө авах учиртай юм байна гэж ойлгоод гэрээ байгуулсан юм.
URL: