Ану шүүхэд хандах бодолтой байгаа гэнэ

Anu_700x700

Монгол охид царай зүсээ голж, элдэв гоо сайхны хагалгаа хийлгэх нь нэмэгдсэн гээд хэлчихэд хол хэтрүүлсэн болохгүй биз. Үүний улмаас хохирсон нь нэлээдгүй байдаг биз. Хамгийн сүүлийн олны анхаарал байгаа нэгэн жишээ гэхэд алтан утас нүүрэндээ тавиулаад эцэстээ нүүрний саажилттай болсон О гэх бүсгүйн эмэгнэлт түүх бий.

Тэр өөрийгөө ийнхүү эрүүл мэндээрээ хохирсонд дуучин Ану буруутай гэх болсон байна. Түүнийг “Алтан зүү” эмнэлэгт зуучилж өгсөн хүн бол дуучин Ану гэнэ.  Дуучин Анугийн хувьд хохирогч О-гийн өөрийнх нь талаар олон нийтэд дэлгэсэн мэдээлэл дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “Би тэр охинд сайхан сэтгэлээр тусалсныхаа хариуд зуучлагч гэсэн нэр зүүх боллоо. Анх тэр охин над руу “Өөр шиг чинь болмоор байна. Алтан утас хаана хийлгэсэн бэ. Надад хийлгээд өгөөч” гэж гуйдаг, үнэхээр эелдэг, хөөрхөн ааштай охин байсан. Олон удаа надаас хүссэн болохоор би “Алтан зүү” эмнэлгийн утасны дугаарыг өгч, сүүлд алтан утас суулгуулах мөнгө нь хүрэлцэхгүй байна гэхэд нь “Миний найз байгаа юм.

Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгнө” гэж хүртэл ярьж өгч тусалсан. Энэ охин уруул, хамар, давхраа, хацар зэрэгтээ олон удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн, тэгэх бүрийдээ сэтгэл ханамжгүй үлдэж, хэл ам хийж байсан нь энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм байна лээ. Тиймээс прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгосон байх гэж бодож байна. Миний хувьд хүнд тусалсан минь л буруу биш юм бол надад буруудах зүйл байхгүй. Би Солонгос хэл мэдэхгүй, хагалгаа хийсэн эмчийг нь ч танихгүй. Тиймээс Солонгост байгаа тэр эмчийг би олж өгч чадахгүй шүү дээ. Сүүлийн үед энэ охин бухимдахдаа миний хийсэн ажил бүхнийг шүүмжилж, олон нийтэд сөргөөр сурталчлах болсон. Сүүлд би Санрей гээд гоо сайхны салоны рекламд оролцсон. Гэтэл тус салоныг миний эзэмшлийн салон мэт хүмүүст ойлгуулж, сөргөөр сурталчилж байгаад харамсаж байна. Иймэрхүү байдлаар миний нэр хүндэд халдах нь олон давтагдаж байгаа тул би шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа” гэсэн байна.

Б.Ирээдүй /хүннү.мн/


URL:

Нэр: багш Огноо: 18 May 2015

Сайхан залуу насаа яах гэж засуулж байдаг юм вэ Хорвоод та өөрийгөө бүтээж гарч ирэхдээ өөрийнхөө авах ёстой бүгдийг авч гардаг та өөрийгөө өөрчилбөл тэр танд зохидоггүй хэн ч харсан хиймэл болох нь харагддаг Таныг хэн ч хүндлэхгүй харин та өөрийхөө царайг сайан болгохыг хүсч байвал өөрөө эерэг сэтгэл бодолтой байхад л таны онигор нүд навтгар хамар чинь эгдүүтэй хөөрөн харагдана.

Нэр: ok Огноо: 19 May 2015

замаска силикон 2 байвал энэ Ану байтугай гоёийг нь би хийнэ шүү кк

Сэтгэгдэл бичих