Хүч тэнцсэнээс хөдөлгөж чадахгүй байна уу

1

Монголын улс төрийн өнөөд­рийн халуун сэ­дэв нь Тавантолгой болоод бай­на. 2010 онд эдийн засгийн эр­гэл­тэд оруулж, тендер зар­лан хөрөнгө оруулагчдыг урь­сан энэ орд таван жилийн да­раа ийнхүү Монголын улстөрч­дийн анхаа­ралд орж ирлээ. Ту­хайн үедээ улс­төрчид асар том нүүрсний орд олсондоо “баяр­лаж”, хожим үүсэх үр дүн юу байх вэ гэдгээ тооцоолоогүйгээс өнөөдөр энэ ордын эдийн засагт үзүүлэх үр нөлөө улам багассаар.

Гэсэн ч дэлхийд цөөхөн байгаа илчлэг ихтэй коксжих нүүрсний асар том орд бүхий ордод эзэн суух гэсэн хүсэл ил далд янз бүрийн ашиг сонирхлоор таван жил үргэлжилж, ийн олны анхааралд орж ирсэн нь энэ юм. Тавантолгойгоос ашиг хүр­­тэх гэсэн монголчуудын мө­­рөө­дөл таван жилийн дараа биел­­лээ олох уу гэдгийг ший­дэх хариуцлагатай цаг үе, Таван­толгой Эрдэнэт шиг саа­лийн үнээ болж,Монгол Ул­сын эдийн засагт дараагийн 60 жилд ашгаа өгөх үү гэдгийг тооцоолох ажлыг Ч.Сайханбилэгийн Зас­­гийн газар хийж, зөв за­маар явуу­лах эцсийн шийд­вэ­­рийг З.Энхболдын удирд­сан пар­ламент гаргах тийм хариуц­ла­гатай цаг үе ирээд байгаа юм.

Тиймээс Тавантол­гойг хэрхэн шийдэх нь улстөрчдийн хийх ажил, аль эсвэл нэг Засгийн газрын хэдэн сайдад даатгах асуудал гэсэн өнцгөөс хандаж болохгүй. 2.1 сая иргэн хувьцаа эзэмшиж буй цорын ганц орд, Эрдэнэт шиг ирэх жилүүдэд бид­нийг тэжээх энэ том ордын хувь заяа монгол хүн бүхний амьд­ралд ямар нэг хэмжээгээр өөрч­лөлт авчрах ёстой гэсэн үүд­нээс бид өмнөх алдаагаа дав­тахгүйгээр энэ ордоо явуу­лах ёстой юм.

Тиймээс “ММ” энэ ордын талаар аль нэг дар­­га цэрэг, Засгийн газрын сайд, хувийн компанийн талд орохгүйгээр өдөр бү­рийн ду­гаар­таа талуудын илэрхийл­сэн байр суурийг ижил тэгш хүр­гэж байгаа. Яагаад гэвэл ард түмэн зөв мэдээлэл авах ёс­той. Мэдээлэл ял­гавартай иргэдэд хүрэх тусмаа тэд зөвийг нь дундаас нь онцлон шүүрдэх учиртай юм. Ма­най сонин өнгөрөгч долоо хоно­гийн лхагва, пүрэв гарагийн ду­гаарт УИХ-ын 76 гишүүнээс Таван­толгойн талаар ямар байр суурь­тай байгааг нь гишүүн нэг бүрээс авч хүргэсэн. 

Хэв­лэл мэдээллээр байр суурь нь тодорхой болсон 10 гаруй ги­шүүн байсан бол үлдсэн 60 ор­чим гишүүд энэ талаар юу бо­дож яваа нь тодорхойгүй байв. Харин энэхүү нэгтгэсэн мэ­дээллийн дараа хэвлэл мэ­дээлэл, цаашлаад энэ ордын талаар сонирхож байгаа иргэд ч УИХ-д биднийг төлөөлж суугаа 76 гишүүн энэ ордыг урагшаа явуулах уу, эсвэл гацаах хүсэлтэй байна уу гэдгийг ялгаж салгах ерөнхий зураглалтай болсон гэсэн үг юм. УИХ-ын гишүүдээс Тавантолгойн талаархи санал бодлыг нь сонсч бай­хад ерөнхийдөө дөрвөн хэ­сэгт хуваагдсан байгаа нь ажиг­лагдаж байв.

Нэг үгээр хэлбэл, ашигтай буюу хувилбар ямар байд­лаар орж ирэх нь бус Мон­гол Улсад ашигтай ямар ч гэ­рээг дэмжихэд бэлэн гэдгээ 18 гишүүн илэрхийлэв. Харин АН зэрэг нам эвслийн бүлгээс гар­гаж буй 51 хувийг төр эзэм­шээд, хувьцаа эзэмшиж буй ир­гэдтэйгээ ашгаа хүртээд явах, үлдсэн 49 хувийг хувийн хэв­шил болон гадны хөрөнгө оруу­лагчдад өгөөд хамтарсан биз­несийн зарчмаар явах саналыг 20 гишүүн дэмжиж байгаагаа илэр­хийлэв. Байр сууриа илэр­хий­лэхээс татгалзсан гишүүд ч чамгүй олон байв. Нэг үгээр хэлбэл, УИХ-аас байгуулсан аж­лын хэсэг ямар дүгнэлт гар­гахаас Засгийн газрын анхны ху­вилбарыг дэмжих үү, эсвэл да­хин энэ орд дээр тендер зар­лах байдлаар явуулах уу гэдгийг шийднэ хэмээн хү­лээж буй гишүүд хамгийн олон буюу 27 байлаа. 

Засгийн газ­рын анхны хувилбар буюу “Энер­жи Ресурс”, Шинхуа ком­панийн хөрөнгө оруулагч кон­­сер­циумтай гэрээлэх хувил­ба­рыг парламентын 11 гишүүн дэмжсэн юм. Энэ тохиолдолд нөх­цөл байдал ч хаашаа ч эр­гэж мэдэхээр байна. Зарим нь хэв­лэл мэдээллээр илэрхийлсэн байр суурьнаасаа тэс хөндлөн зүйл ярьж явааг ч хэлээд байгаа.

Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн асууд­лаар шийдвэр гаргах улс­төрчдийн байр суурь хоёр талд хүч тэнцүүхэн хуваагдчихаад шийдвэр гаргаж чадахгүй байна уу гэсэн хардлага ний­гэмд үүсээд байна. УИХ-ын ихэн­хи гишүүд байр сууриа илэр­хийлэхээс татгалзсан. Тэ­гэхээр эдгээр гишүүдийн байр суурь хаашаа ч хэлбийж мэднэ гэ­сэн үг. Нөгөө талаар ашигтай л хувилбарыг дэмжинэ гэсэн ги­шүүд олон байгаа нь мөн ан­хаа­рал татаж байгаа юм. Тэгэ­хээр аль хувилбар ашигтай вэ гэдгийг мэргэжлийнхэн нарийн сайн судалж хамгийн сайн хувилбар гаргаж ирэх л нөхцөл байдал бий болж байна.

2

Нам эвслийн гишүүд хэд хуваагдав 

УИХ-ын аливаа тогтоол шийд­вэр нэгдсэн байдлаар гэ­хээс илүү­тэй нам эвсэл, эс­вэл фракцийн зарч­­маар илүү­тэй гардаг. Тэр тус­маа том бод­лого шийдвэр дээр УИХ-ын ги­шүүд намынхаа бүлэг, эс­­вэл фрак­цийн зарчмаа дагадаг хууль­­­тай. Энэ өнцгөөс харвал эд­гээр 76 гишүүний байр суурь улам со­­нирхолтой харагдаж бай­гаа юм. Хө­рөнгө оруулагч кон­сер­циумын гэ­рээг дэмжиж бай­гаа цөөхөн хү­мүү­сийн нэг бол Монгол Улсын сайд М.Энх­сайхан. Тиймээс М.Энх­­­сайхан дар­гын намын ги­шүүд энэ ху­вилбарыг илүүтэй дэм­­жих учир­тай.

Харин МҮАН-ын хоёр ги­шүүний нэг нь байр сууриа илэр­­­хийлэхээс татгалзаж, нэг нь Зас­гийн газрын хувилбарыг буюу на­мын даргынхаа байр суу­рийг дэмж­жээ. Харин МҮАН-тай эв­сэл болж орсон МАХН-ын ги­шүү­дийн нэг нь ажлын хэсэгт бай­гаа гэсэн шалтгаанаар байр сууриа илэр­хийлэхээс тат­галзав. Харин ашиг­тай шийдэх ху­вилбарыг МАХН-ын гурван ги­шүүн дэмжсэн бол тө­рийн 51 хувийг мөн л МАХН-ын гур­­ван гишүүн дэмжлээ. АН-ын ги­шүүдийн хувьд бүр илүү со­нир­хол­той тоон баримт ха­рагдаж бай­лаа.

АН дотооддоо фрак­цийн зарч­маар хуваагдсан. Тийм­дээ ч асуу­далд фракцийн байр суурьнаас ханд­даг. Энэ удаад ч тийм нөхцөл бай­­дал давамгай байв. АН-ын есөн гишүүн байр сууриа илэр­хий­­лэхээс татгалзсан. Харин най­ман гишүүн ашигтай ший­дэх ху­вил­барыг дэмжсэн бол хам­гийн их нь буюу 14 гишүүн төр 51 хувийг эзэм­ших ёстой гэж дуугарчээ. Ха­рин Засгийн газ­рын хувилбарыг АН-аас дөрвөн гишүүн дэмжсэн юм.  Засгийн газрын хувилбарыг МАН-аас зургаан гишүүн дэмжсэн нь хамгийн олон болж байгаа хэ­рэг. Харин 14 гишүүн байр сууриа илэр­хийлэхээс татгалзлаа. Ашиг­тай шийдэх хувилбарыг зур­гаан гишүүн дэмжсэн бол, төр 51 хувийг эзэм­ших ёстой гэ­сэн хувилбар дээр МАН-аас нэг ч гишүүн байсангүй. ИЗНН-ын хоёр гишүүн ашигтай ший­дэх, төр 51 хувийг эзэмших ху­вил­барыг, бие даагч гишүүд тө­рийн эзэмших асуудлыг дэм­жих ёстой гэсэн байр суурь илэр­хийлжээ. Намын гишүүдийн санал өгсөн харьцааг график 2-оос харна уу.

3

 

/mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих