Эх орондоо ирсэн Г.Дэнзэнг АТГ шалгана
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр сүүлийн хэдэн сар ХБНГУ-д сургалтад суугаад ирсэн нь энэ юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр ээхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг. Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ-аас шалгах гэтэл оргон зугтсан хэмээн хардаж байсан юм. “Говь Повер”-т олгосон дээрх тендерийг цуцалж, хариуд нь уг компанийнхан шүүхэд заргалдсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт энэ бүхний “ял” ирж, шүүнийн шийдвэрийг биелүүлэн нөхөн олговрын мөнгийг шилжүүлснийхээ хариуд эдүгээ АТГ-аас шалгагдаж буй. Энэ хугацаанд тэр эүгүй байсан юм.
Хэсэг хугацаанд хоригдоод эдүгээ батлан даалтад гарсных нь дараа Г.Дэнзэн ийнхүү эргэж иржээ. Одоо түүнийг Я.Батсуурийн оронд барьж, шалгах бололтой.
Монгол Ньюс
URL: