С.Дангаасүрэн: “Их хаадын цуваа” ХХК-ийн гэрээг цуцалсан

Манай “Тодруулга” ярилцлагын буланд Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн оролцож байна.

-Энэ онд Эрдэнэт үйлдвэр ХХК – тай хамтран орон сууцны гадна Фасадыг будах ажил ямар шатандаа явж байна бэ?

Энэ зун 2, 3, 6 микрийн гадна фасад будах ажил хийгдэнэ

Эрдэнэт хотынхоо 40 жилийн ойг угтаж Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд замаас урдах 2, 3, 6 микрийн байрнуудыг будах ажил энэ жил хийгдэнэ. Ирэх жилээс замаас хойших хэсгийн 1, 4, 5 микрийн гадна фасадыг будах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажил дээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

-2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу? Мөн Хуанлу хуантун компанитай газрын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн. Энэ газар дээр төрийн орон сууцны корпорацтай хамтраад орон сууц барих асуудал яригдаж байсан энэ талаар?

Энэ газар олон жилийн өмнө Хуанлу Хуантун компанид олгогдсон байдаг. Энэ газар дээр маргаан үүсгэж эхний шатны шүүхийн шийдвэрээр манай аймгийн засаг даргын тамгын газар ялсан байдаг боловч хамгийн эцсийн шат буюу хяналтын шатны шүүх дээр манайх унасан дахиж шүүх-дэх боломжгүй гэсэн үг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө долдугаар хороолол дээр өөрчлөгдөж байгаа ирэх ИТХ-аар оруулж батлуулаад дараагийн арга хэмжээнүүд аваад явна.

-Энэ жил нэмэлтээр орон сууцтай холбоотой газар олголтууд хийгдсэн үү?

1А хороолол инженерийн шугам сүлжээгээ өөрсдийн хөрөнгөөр тавина.

Ажлаа аваад гурван сар болж байна. Намайг ажил авснаас хойш газар олголт хийгдээгүй байгаа. Энэ хуучин 1А, 2А, хорооллуудын ажил хийгдээд явах байх газрын асуудал урьд олгогдсон байгаа. 2А хороолол дээр нэлээд олон компаниуд газар авсан. 1А хороолол инженерийн шугам сүлжээгээ өөрсдийн хөрөнгөөр тавина.

-Эко хороолол өнгөрсөн жил замтай холбоотой төсвүүд батлагдаж байсан энэ жил хэдэн айлыг орон сууцаар хангах бэ?

Эко хорооллын хашаа байшинг томруулах чиглэл өгч дахин төлөвлөлт хийсэн

Өнгөрсөн онд ажил нь бүрэн дуусаагүй сая бидэнтэй ирж гэрээгээ шинэчилсэн байгаа. Ерөнхий төлөвлөлт нь бас өөрчлөгдөж байгаа хашаа байшин нь жижиг байна гэж үзээд томруулах гэсэн ерөнхий төлөвлөлт хийлгэж байна. ИТХ-аар оруулж ирж батлуулах байх. Энэ жил бүх барилгаа барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Монгол Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” ХХК ийн гэрээг цуцалсан мэдээлэл байна ямар учраас цуцлах болов?

2015 он гэхэд 560 хүүхдийн цэцэрлэг өөрийнхөө хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах ёстой бариагүй байна

Одоогийн байдлаар хоёр байр ашиглалтад оруулсан энэ байрнууд стандартын хувьд тааз багатай сүүлд нэмэлт зүйлүүд хийсэн юм байна лээ. Гэрээгээ биелүүлээгүй 2015 он гэхэд 560 хүүхдийн цэцэрлэг өөрийнхөө хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах ёстой. Өөрийнхөө хөрөнгөөр шугам сүлжээгээ татаад түүнийгээ төрөөс авах гэрээтэй гурван тэрбум төгрөгөөр шугам сүлжээ татаад түүнийгээ Монголын засгийн газраас авчихсан. Энэ компани зорилго бол Цагаанчулуут багийн наад талын хэсгийн 83 айлыг орон сууцжуулах ийм зорилготой гэтэл үндсэн зорилгоо бол биелүүлээгүй.

Цагаанчулуут багийн наад талын хэсгийн 83 айлыг орон сууцжуулах ийм зорилготой гэтэл үндсэн зорилгоо бол биелүүлээгүй

Мөн гэрээ хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор төлөвлөгөө гаргаж Аймгийн засаг даргын тамгын газартай батлуулна гэсэн байдаг батлуулаагүй жил бүрийн 12 сарын 15 нд гэрээгээ дүгнэж дараа жилийн шинэ төлөвлөгөө гаргаж батлуулах ёстой гэсэн үүнийгээ батлуулаагүй. Ер нь бол гэрээгээ биелүүлээгүй учраас гэрээ цуцлах тухай албан тоот мэдэгдлийн Барилга хот байгуулалтын яам болон Их хаадын цуваа компанид хүргүүлсэн. Дахин гэрээгээ шинэчилнэ тэгэхдээ үндсэн шаардлага нөхцөлөө биелүүл гэсэн шаардлагыг л тавих болно.

-Баярлалаа14319095345559349edaa03


URL:

Сэтгэгдэл бичих