Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлч-лал хийхээр өнгөрсөн бямба гаригт ирлээ. Нарендра Моди Монголд ирэхээсээ өмнө БНХАУ-д айлчилсан бөгөөд өнөөдөр БНСУ руу нисэх юм. Өмнө нь Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүн манайд айлчилж байсан тохиолдол үгүй бөгөөд энэ нь анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Монгол, Энэтхэг улс 1955 онд дипломат харилцаа тогтоож, Монгол Улс 1956 онд Делид, Энэтхэгээс 1971 онд Улаанбаатарт элчин сайдын яамаа нээж байсан юм.
Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайдаар томилогдсон юм байна. Түүнийг өчигдөр Чингисийн талбайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг угтан авснаар албан ёсоор айлчлал эхэлсэн юм. Үүний дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Гандантэгчинлэн хийдэд зочилж, бодь модны суулгац бэлэглэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг, хэлэл-цээрт гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнчлэн хоёр орон өнөөг хүртэл иж бүрэн түнш-лэлийн харилцаатай явж ирснийг одоо стратегийн түнш лэлийн харилцаа болгон өр гөжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах, Ялтан шилжүүлэх санамж бичиг байгуулав.
Түүнчлэн Агаарын харилцааны тухай, соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах болон Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тохиролцоонд хүрлээ. Энэтхэг улс сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг орон учраас монгол малын эрүүл мэндийг сайжруулах, сүүний чиглэлээр хамтран ажиллахаас гадна эрүүл мэндийн салбарт харилцаагаа өргөжүүлж Хавдар судлалын үндэсний төвд хавдрын эмчилгээ хийдэг “Бабатрон-II”, телекобальт иж бүрдэл багажийг радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэхээр боллоо. Айлчлалын үеэр цацраг идэвхт болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар“Монгол Улс Энэтхэгтэй уран нийлүүлэх гэрээг 2009 онд хийсэн боловч өнөөг хүртэл нийлүүлээгүй. Энэ нь Монгол Улс ураны олборлолтын асуудлаа дотооддоо шийдэж чадаагүйтэй холбоотой. Модигийн айлчлал уран нийлүүлэх ажлыг түргэсгэнэ гэдэгт найдаж байна” гэж Энэтхэгийн хэвлэлд бичжээ.
Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болов
Дээрх гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурсны дараа хоёр орны Ерөнхий сайд нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын гурав дахь оюун санааны хөрш айлчилж байгаад баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Ерөнхий сайд Монголд айлчилж байгааг онцгойлон тэмдэглэе. Энэтхэгийн Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, олон улсын бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлэлцээг амжилттай хийлээ. Цаашдаа хоёр улсын хоорондын иж бүрэн түншлэлийг дээшлүүлж, Стратегийн төвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр, хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар болсон. Айлчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх юм. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд хамтран ажиллах шинэ боломжийг нээж өгч байна. Хоёр улсын цаашдын харилцаа монголчуудад бэлэглэсэн бурхны бодь мод шиг дэвжиж байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм. Харин Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ удаагийн айлчлал Монгол Улсын ардчилсан хувьсгалын 25, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Би Гандантэгчинлэн хийдэд зочилж, бодь мод бэлэглэсэн нь хоёр орны найрсаг харилцааг илтгэж байгаа юм. Бид эдийн засгийн харилцаагаа шинэ төвшинд гаргах бүрэн боломжтой. Энэ хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байна. Энэ зээлийг Монгол Улс дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтдаа зарцуулах юм. Цаашдаа Энэтхэгт суралцах оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Мөн аюулгүй байдлын салбарт ач холбогдол өгч, хилийн болон кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана” гэлээ. Үүнээс гадна соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарт хамтран ажиллахаа илэрхийлж, “бидний харилцаанд шинэ эрин үе эхэлж байна” хэмээн онцоллоо.
Хүн хоорондын идэвхтэй харилцаатай ч эдийн засгийн харилцаа сул байна
Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан өчигдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдав. Энэхүү хүндэтгэлийн чуулганд Нарендра Моди үг хэллээ. Тэрбээр”Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхрийнхөө халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй. Мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тээж явдагт тань энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг. Хоёр мянган жилийн тэртээ, Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалийг тээж хүнд бэрх бөгөөд урт замыг туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байж. Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ аугаа монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяарх хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлтхний түүхэнд тэдний нөлөө асар их юм” гэв. Гэхдээ хүн хоорондын харилцаа ийм хүчтэй байсан ч эдийн засгийн харилцаа төдийлөн идэвхтэй байж ирсэнгүй. Цаашид шинэ эринд бидний харилцаа салбар бүрт өргөжин хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна гэж нэмж хэлэв. Тэрбээр айлчлалын хугацаанд“Чингисийн хүрээ” цогцолборт бэсрэг наадам сонирхож, Буянт-Ухаа дахь спортын ордонд Монгол-Энэтхэгийн хамтын нийгэмлэгийнхэнтэй уулзалт хийв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхсан юм. Ерөнхий сайд Нарендра Дамо дардас Модигийн тухай товч танил цуулахад тэрбээр1950 онд Энэтхэгийн Ваднагарт төржээ. Зургаан хүүхэдтэй айлын дундах нь юм байна. Моди оюутан байхаасаа улс төр сонирхдог байсан бөгөөд улс төр судлаач мэргэжилтэй ажээ. Улс төрийн тавцанд Модиг“Зөр-чилтэй фигур” гэж үздэг байна. Түүнийг Энэтхэгийн мусульман шашинтнуудын эрхийг хамгаалаагүй гэж буруутгадаг ч түүний удирдсан Гуджарат мужийн иргэд Модиг ихэд хүндэлдэг. Учир нь 2001 оноос тэрбээр Гуджарат мужийн захирагчаар ажилласан бөгөөд энэ хугацаанд тус муж хөгжин цэцэглэсэн гэж үздэг байна. Тиймээс ч 2007, 2012 онд ули ран сонгогджээ. Нарендра Моди нийг мийн сүлжээний идэвхтэй гишүүн, түүнийг твиттерт найман сая хүн дагадаг. Тэрбээр цагаан хоолтон бөгөөд шүлэг бичих хоббитой гэнэ.
М.Алтанцэцэг
URL: