Дахиад л цоожтой хаалганы цаана хүүхэд эрсдэх шахав
Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар байрны таван давхарт бага насны “хүүхэд цонхныхоо гадна тавцанд гарчихаад орж чадахгүй, унах гээд байна” гэсэн дуудлага Онцгой байдлын Аврах ангид иржээ. Аврах албаныхан дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай очиход дөрвөн настай хүүхэд таван давхрын цонхныхоо гадна талд тавцан дээр гарсан байсныг хөрш айлынх нь залуу тагтаар дамжин цонхыг нь хагалан орж, хүүг дотогш оруулан аварсан байжээ.
Дөрвөн настай хүү хоёр настай дүүтэйгээ гэртээ хоёулхнаа байсан ба аав ээж нь гаднаас нь түгжээд явсан байсан гэнэ.
Гэртээ цоожлогдсон хүүхдүүд амь эрсэдсэн эмгэнэлт явдал гараад удаагүй байхад учир мэдэхгүй хүүхдүүдээ цоожилсны улмаас болзошгүй аюулд оруулсан явдал ийнхүү гарч азаар муу юм болсонгүй. Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
uls min tsetserleg, surguula nemeh heregtei bna daa