Татварын хэлтсийн даргыг мөнгө завшсан хэргээр шалгаж байна
Татварынхан гэж байнга хэл аманд орооцолдож, хувьдаа мөнгө завшсан, угаасан хэргээр хуулийн байгууллагад шалгагдах явдал буурахгүй байна.
Өнгөрсөн онд л гэхэд татварын гэх тодотголтой 17 тэрбум төгрөгийг өөрийн хүүхэд, аав, ээж, нууц амрагтайгаа нийлж угаасан, завшсан хэргээр Ч.Гансүх шүүхийн хаалга татаж улмаар ялаа эдэлж буй. Түүний араас ч мөн энэ салбарт ажиллаж байхдаа мөнгө завшсан, зувчуулсан гэх хэд хэдэн этгээдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ажээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Б гэгч этгээдийг 155 сая төгрөг завшиж, тус мөнгийг эхнэрийнхээ нэр дээр байдаг компани руу шилжүүлсэн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. /викимон.мн/
URL: