11665 иргэн газартай болжээ
Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж өнөөдөр дууссан. Энэ удаа нийслэлийн 11 байршилд 11665 иргэнд газар өмчлүүлэхээр зарласнаас 15 хоногийн хугацаанд 164 мянга гаруй өргөдөл цахим системд иргэд ирүүлсэн байна.
Өнөөдөр цахим бүртгэлийг хааж, газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдээс автоматаар сонголт хийснээр 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.
Байршлын нэр Өмчлүүлэх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан
Сонгинохайрхан дүүрэг, Шижирийн хөндий 496 34011
Сонгинохайрхан дүүрэг, Шижир уул 207 11045
Баянзүрх дүүрэг, Бага улиастайн ам 134 30665
Баянзүрх дүүрэг, Богдын давааны ам 440 19108
Хан-Уул дүүрэг, Улаан овоот 153 13294
Хан-Уул дүүрэг, Улаан овоот 2 367 10134
Налайх дүүрэг, Нисэх хотхон 1936 24164
Багануур дүүрэг, Булагтай 980 5195
Багануур дүүрэг, Тариат булаг, 2-р хэсэг 2080 4136
Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 2-р хэсэг 4645 4020
Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 1-р хэсэг 227 2806
Дээрх газруудад газар өмчлөх эрхтэй болсон иргэд ирэх даваа гаригаас эхлэн харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай юм.
Алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай аж.
Б.Дэжид
URL: