Нийтийн тээврийн автобус осол гаргаснаас таван хүүхэд гэмтжээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр 357 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлжээ.
БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн буудлын замд приус маркийн авто машин “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын Daewoo маркийн автобус мөргөлдөж зорчигч 03 настай А нарын нийт таван хүүхэд гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Х нь зорчигч 45 настай эмэгтэй О-г унагаж гэмтээжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: http://www.fact.mn/218883.html