Ээж болсон “Киви”-гийн шаргал үст Ука Лондонд амьдарч байна
“Киви” хамтлагийн ахлагч Ука 37-ныхоо жилээ угтаж, шинэ оны өмнөхөн хүүтэй болсон. Уран бүтээл хийхээр зүтгэж олон жил ганцаараа амьдарсан “Киви” хамтлагийн ахлагч Ука анхны хүүхдээ угтаж авсан бол түүний нөхөр нь гурав дахь хүүхдээ угтан авч байгаа туршлагатай эцэг гэнэ. Укагийн нөхөр “ГОК”-т ажилладаг залуу бөгөөд өмнө нь хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч байсан аж.
“Киви”-гийн Ука ээж болоод уран бүтээлээсээ түр хөндийрч нөхөр хүүхэдтэйгээ Лондонд амьдарч байгаа сурагтай. Айлын эхнэр, ээж хүний үүргээ гүйцэтгэхээс авахуулаад хийх ажил тун их байгаа учраас Монголоосоо хэсэг хугацаанд явсан гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Kudos. Lots of stuff!