Рио Тинто группыг арбитрын шүүхэд өгнө гэв

527-1431574930BSN_5988УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто группын Ерөнхийлөгч Сем Уолшид өнөөдөр шаардлага хүргүүлнэ гэв.
Тэрбээр, Рио Тинто компани Монгол Улсын татварын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тооцох аргачлалыг сүүлийн хоёр жилийн хугацаанд ноцтой зөрчиж, 30 сая ам.долларын татвараас зайлсхийсэн. 1990 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлсөөр ирсэн. Гэтэл Рио Тинто компани яагаад татвараас зайлсхийгээд байгаа тухайгаа тайлбар хийхийг шаардаж байна. Хэрэв Рио Тинто группын Ерөнхийлөгч Сем Уолш 48 цагийн дотор хариу өгөхгүй бол би “UNICITRAL”-ийн арбитрын шүүхэд хандах болно” гэлээ.
Түүнчлэн, “Би Монгол Улсын хууль, Оюутолгойн гэрээ зэргийг судлах 15 эрдэмтэнтэй хамтран ажиллаж байгаа. Арбитрын шүүхэд хандахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай. Хэрэв арбитрын шүүхэд хандах нөхцөл үүсвэл шаардлагатай хөрөнгийн хэмжээг судлан, ард түмнээсээ хандив хүсэх болно” гэв.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих