О.Гүндэгмаа Дэлхийн цомд аваргаллаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа АНУ-ын Жоржия мужийн Форт Беннинг хотноо болж буй “Дэлхийн цом”-ын тэмцээнд аваргаллаа.
Тэрбээр өнгөрөгч сард БНСУ-ын Чанвон хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд аваргалсан.
Ингэснээр “Рио-де Жанеро-2016″ олимпийн наадамд оролцох эрхээ гардаад байгаа билээ.
URL: