Эцэг, эхдээ булшлуулсан нярай 8 хоног газар доор амьд байжээ

e306b9c8e02e5edd55bcc8ce656367d6Хятадын өмнөд этгээдийн Гуанши мужид эцэг, эх нь төрсөн хүүхдээ сэтэрхий уруултай хэмээн хаяж, улмаар цаасан хайрцганд хийн амьдаар нь оршуулсан хэрэг гарчээ. Нярай найм хоногийн турш газар доор байсан ч эсэн мэнд аврагдсан талаар www.dailymail.co.uk сайтад мэдээлсэн байна .

Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсанаар эцэг, эх нь  нярайг эхлээд хүний хөлөөс зайдуу газарт аваачиж хаясан гэнэ. Улмаар хоёр хоногийн дараа эргэн ирж, үхсэн гэж бодон цаасан хайрцганд хийн оршуулсан байна. Гэвч  ус, агаар хайрцганд чөлөөтэй нэвтэрч байсан тул амьд гарч чаджээ.

CCTV-ээр дамжуулсан бичлэгт  нярайн эргэн тойронд хогийн ургамал ургасан байсан бөгөөд газар дор гутлын хайрцагны хэмжээтэй цаасан хайрцганд хийж булсан байдал дүрслэгдсэн байна.

Тухайн хэсэгт эмийн ургамал түүж явсан эмэгтэй хүүхэд уйлах чимээ сонсож, нярайг олжээ.

Одоогоор хууль хяналтынхан энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг саатуулсан байна.

Хятадад төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өрхийн эдийн засагт томоохон дарамт болох тохиолдол байдаг аж. Нийт эмчилгээний зардал, тусгай боловсролын зардал зэргийг гаргаж чадахгүй гэр бүл үр хүүхдээ хаях нь их байдаг гэнэ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих