М.Энхсайханы амлалт юу болов?

86b4de3bf1e82935big

Монгол Улсын сайдаар томилогдсон М.Энхсайхан юу хийх нь, ямар ажил хариуцах нь тодорхойгүй байсан ч тэрбээр өөрийгөө гадаад, дотоодоос орж ирэх томоохон төслүүдийг хариуцаж ажиллана гэдгийг хэлж байсан удаатай. Харин Тавантолгойн томоохон төсөл дээр тэрбээр гол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа мөртлөө гэрээний талаар холбогдох хүмүүс болоод ард түмэнд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй зөрүүтэй мэдээлэл өгч байгаа нь түүнийг ямар нэгэн асуудалд хардах шалтгаан болсон юм.

Түүнийг хятадуудтай нийлж, Хятадын талд ашигтайгаар гэрээг байгуулж батлах гээд байгаа хэмээн хардаж, уг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон билээ.

Сайдаар сонгогдсоныхоо дараахан тэрбээр “Миний хариуцах асуудал бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж, онохын зовлонг бид туулж явна. Алдахгүйн төлөө тууштай ажиллана” гэж амлалтаа өгч байжээ. /викимон.мн/


URL:

Сэтгэгдэл бичих