Улаанбурханы эсрэг вакциныг маргаашнаас эхлэж хийнэ
Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Сүүлийн үед их дээд сургуулийн оюутнуудын дунд өвчлөл газар авч байгаа. Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг маргааш буюу энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, зургаан сартайгаас таван насны бүх хүүхдийг хамруулах юм байна.
Т.Болор
URL: