Хөгжлийн банкны захирал мөрөө баллахын тулд толгойгоо гашилгаж сууна

14315618785553e696b73d0

Монгол Улсын төсвийн гадуурх төсөв болон Хөгжлийн банкныхан айдастай байна Тиймдээ ч тэд луу унжиж сууна. Учир нь, энэ оны эхэнд буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан тус банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийнхэн тэднийг ийнхүү айдаст автуулаад зогсохгүй луу унжихад хүргэсэн хэрэг. Хөгжлийн банк 100 хувь төрийн мэдлийнх бөгөөд арилжааны банк шиг хадгаламж татаж, жижиг зээл олгодоггүй Харин урт хугацаанд үр ашгаа өгөх тэрбум, их наядаар хэмжигдэх хөрөнгө шаардсан томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй.

Энэ ч утгаараа “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иенийн зарцуулалт тус банкинд харьяалагддаг. Өдгөө тус банкийг татан буулгаж, улсын төсвөөс гадуур их хэмжээний мөнгө зарцуулдаг байдлыг болиулах талаар албаныхан ярьж эхлээд байгаа. Үүнээс өмнө хоёр жил гаруйн хугацаанд тус банк хэрхэн ажилласан, Банкны тухай хуулийг хэр биелүүлсэн, “Чингис”, “Самурай бондын мөнгийг юунд зарцуулсан зэргийг нийтэд мэдээлэх шаардлагатай байгаа Гэтэл тэд “луу унжаад” бүтэн дөрвөн сарын нүүр үзэж байна. Ийнхүү тайлан баланс банктай холбоотой мэдээллүүдийг гаргаж өгөхгүй удаж буйн цаана “Но”, “Ноцтой” зүйл хангалттай байгааг албаныхан ерөнхийдөө тогтоочихсон юм билээ. Цаашлаад Хөгжлийн банкныхан ч энэ бүхнээ далдлах гэж толгойгоо гашилгаж суугааг хэлэх хүн байна. Мэдээж аудитын шалгалт болон Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн бүх мэдээллийг нэгтгэсний дараа Эдийн засгийн байнгын хорооныхон нийтэд мэдээлж таарна. яагаад болсонгүй вэ. Үнэндээ тэднийг тарьсан хэргээ баллуурдахаар ийнхүү хугацаа хожиж байна гэж хардахаас өөр аргагүй.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШАЛГАЛТЫН ДҮН ЗАДАРСАН НЬ Б.ГАРАМГАЙБААТАР ГИШҮҮНИЙГ “ГАЛЗУУРУУЛАХ” ШАХАВ 

Эдийн засгийн байнгын хорооныхон Хөгжлийн банкинд шалгалт хийснээс хойш багагүй “Но” илрүүлсний дотор АН- ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай холбоотой мэдээлэл нийтэд ил болсон нь эрхэм гишүүнийг ихэд сандаргаж байгаа бололтой. Хэдийгээр “Тийм зүйл байхгүй. Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө аваагүй” хэмээн ам бардам ярьсан ч даравч далдайж, булавч бултайна гэгчээр Хөгжлийн банк Б.Гарамгайбаатар гишүүний “Монроуд” компанид 46.3 сая төгрөгийг үе шаттайгаар дамжуулсан баримт бидэнд олдсон юм. АТГ Хөгжлийн банкийг шалгах явцдаа дээрх компанид ажлын гүйцэтгэлгүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлснийг мэдээлсэн ч хүлээн зөвшөөрөх хүн гарахгүй байсан

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “НО” ИЛЭРСЭЭР… 

Хэдийгээр тус банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат мэдээлэл хийж, өөрсдийгөө өмгөөлж байгаа ч энэ банкны “Но” дуусахгүй нь. Хамгийн наад захын жишээ, бондын мөнгөнд эзэн суусан Б.Мөнхбат өнгөрсөн онд жапан таунд 580 сая төгрөгийн үнэтэй таван өрөө тансаг байр худалдан авсан нь хөдөлшгүй үнэн. Цаашлаад энэ банк ердөө өчигдөр л гэхэд “Ийгл” телевизэд 19.9 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь хоёр байгууллагын хоорондын гэрээний ердөө 40 хувь нь гэнэ. Мөн энэ сарын 5-нд Хөгжлийн банк Мэйр браунд гэх олон улсын хуулийн зөвлөгөө авах үйлчилгээний төлбөрт 48.6 сая төгрөгийг шилжүүлсэн бол БНСВУ- ын томилолтын тийзийн өртөгт 5.5 сая төгрөг шилжүүлсэн гэх шинэхэн баримт хэвлэлээр гарлаа. Хэдийгээр хэвлэлийнхэнд мэдэгдсэн нь энэ ч тус банкинд маш олон төрлийн хууль бус зүйл байгааг хэлэх хүн бий.

Нийтэд ил болсноор Хөгжлийн банкныхан сард зургаан сая төгрөгийн цалин авч тансаглаад зогсохгүй 90 саяар шинэ жилийн баяраа тэмдэглэсэн гээд Б.Мөнхбат дарга бондын мөнгийг баруун, солгойгүй цацсан жишээ энд хэдийг л бол хэдийг дурдаж болно. Энэ бүхнээс үзэхэд тэд Эдийн засгийн байнгын хороонд бүх мэдээллээ гаргаж өгөхгүй “Луу унжиж” байгаагийн цаана “Но”-гоо хэрхэн нууж хаах талаар элдэв арга сүвэгчилж байгаа гэх мэдээлэл байна. Үнэндээ ч Б.Мөнхбатын хэлээд байгаачлан энэ банкинд ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хуулийн дагуу явсан бол нууж хааж, 3-4 сар “Луу унжилгүйгээр” толгой гэдгэр байж байгаад бүх мэдээллээ гаргаад өгчихөж Харин Хөгжлийн банкны захирал Б.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт “Монроуд компанид 46.3 сая төгрөг шилжүүлсэн” хэмээн үнэнийг өчсөн. Хэдийгээр бүх үнэн ил гарсан ч эрхэм гишүүн эвлэрэх янзгүй байгаа сурагтай. Тэр бүү хэл, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаггүй атлаа хүчээр шахуу орж суугаад Хөгжлийн банкны асуудалд гар, бие оролцож эхэлсэн гэнэ. Мөн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн нийтэд ил болсонд ихээхэн дургүйлхэж, хавь ойрынхноо хардаж, сэрдэн сүрийг үзүүлж байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр Эдийн засгийн байнгын хороог ажлын хэсэггүйгээр хуралдуулахыг хүртэл үүрэгдсэн гэнэ. Учир нь, байнгын хорооны хуралд суудаг ажлын хэсгийнхэн Хөгжлийн банк, тэр дундаа өөрийнх нь эзэмшлийн “Монроуд” компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудлыг задалсан гэж тэрбээр үзэж байгаа аж

М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 May 2015

Монроуд ХХК-ний талаар зов мэдээлэл бичээч ээ.

Нэр: Anonymous Огноо: 14 May 2015

uhna bolno gesen ene met ishinuud tuuneesee umnu zudand yavah baih doo…

Сэтгэгдэл бичих