Халаасандаа мөнгөтэй ч иргэддээ биш хөшөөнд зарцуулна гэнэ шүү

hushuuЭдийн засгийн хүндрэл гээд л дээр, дооргүй бужигнаж, хүн ардууд нь өлбөрч байхад хөшөө барих мөнгө байна уу,
Дуу алдан гасалмаар ийм л тэргүүнүүд сонгосондоо одоо ард түмэн харамсаж байна. Нүүдлийн шувуу шиг ирээд буцсан Болгарын ерөнхийлөгчийн айлчлалд зориулж “Кирилл үсэг”-ийн хөшөө босгосон, удахгүй Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди ирнэ. Түүнд нэг юм бодож суугаа биз манай хотын удирдлагууд. Ямартаа ч манай удирдлагуудад халаасны мөнгө байгаа гэдэг нь тодорхой боллоо. Харин ард иргэд бол тэдний хувьд хүн биш зүгээр л хотондоо байгаа хонь, ямаа шиг л харагдаад байгаа бололтой.
Гэтэл одоо АСЕМ-ын чуулганд зориулж 15 хөшөө босгоно гэнэ. Гэтэл өнөөдөр манай улсын нийслэл Улаанбаатарт хичнээн хөшөө байга билээ? Түүнийг хэрхэн арчилж хамгаалж байгаа нь тодорхой бус. Ёстой л барилаа одоо бидэнд хамаагүй гээд нар салхинд нь даатгаад мартаж орхидог.
Зарим нэгэн нь халаглаж “ЯАСАН ИХ” мөнгө зарж, Ямар сайхан хот босгох гэж байгаа юм бүү мэд.” хэмээн гайхшралаа барж байгаа нь нууц биш.
Өнгөрсөн оны сүүлээс л ард иргэдээ хэмнэлттэй байхыг уриалж, бүсээ чангалахыг даалгасан. Гэтэл ийм шийдвэр гаргаж л байдаг.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих