Т.Цогт, Г.Маралмаа нарыг 21-нд шүүнэ
Дөрвөн настай охиноо зодож хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал энэ сарын 21-нд болохоор товлогджээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох хурал 11.00 цагт эхэлнэ.
Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар ял төлөвлөжээ. Харин Г.Маралмааг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж буй. Хэрвээ шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.
URL: