Баавар: Та бүхний мэдээлэл бүрийн цаана ХҮН, ГЭР БҮЛ байдаг юм шүү

162128-13052015-1431497334-1839606980-baavar

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаярыг “хар тамхины хэргээр дахин шүүхийн хаалга татлаа” хэмээн мэдээлсэн.

Харин тэрээр энэ мэдээллийг үгүйсгэлээ. “Хүмүүс намайг хип хоп холбооны ернхийлөгч гэдгээр нь бас “Дижитал” хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч гэдгээр нь мэдэх байх. Зарим телевиз, сэтгүүл, сайт учрыг нь мэдэхгүй байж хувь хүний талаар дураараа бичих юм. Бичмээр байвал надтай уулзаад юу болсон талаар асууж мэдэж болно шүү дээ” гэлээ.

Ш.Батбаярт холбогдох шүүх хурал тавдугаар сарын 14-нд болох аж. Гэхдээ хар тамхины хэрэгтэй холбоогүй юм байна.

Түүнийг Говьсүмбэр аймаг, Чойрт тоглолттой явж байх үед нь хар тамхины хэрэгт сэжиглэн баривчилжээ. Улмаар 14-15 цаг хорьсны дараа хар тамхины хэрэгт холбоогүй, эрүүл саруул болох нь эмнэлэгийн болон бусад дүгнэлтээр батлагдсан байна. Ингээд цагдаатай хамт замд явж байх зуураа Ш.Батбаяр олон цаг хоригдсон учир бие засмаар байна гэдгээ илэрхийлжээ. Гэтэл түүнд энэ боломжийг олголгүйгээр хэл амаар доромжилсон байна. Ингээд тэдний дунд маргаан өрнөсөн тул цагдаагийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж явах үед нь хэл амаар доромжилсон хэмээн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо болох гэж буй шүүх хурал нь энэ хэргийнх гэж ярьлаа.

Мөн тэрээр “би гурван хүүхэдтэй жирийн нэг аав хүн. Бага маань одоо зургаан сартай, хоёр хүүхэд маань нэг нь хоёр, нөгөө нь зургаадугаар анги. Энэ бүх элдэв янзын мэдээлэл хүүхдүүдэд маань хүртэл сөргөөр нөлөөлж байна. Нэг алдсан алдаагаар минь үргэлж дүгнэж боддог хүмүүст хэлэхэд би та бүхэнтэй адилхан хүн, уурлах үедээ уурлаж, баярлах үедээ баярлаж явдаг. Надад цаашдаа хийх уран бүтээл, мөрөөдөл бүгд бий. Гэтэл энэ элдэв мэдээллээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлж миний эрх зүйн болон хувийн байдлыг доройтуулж болохгүй. Та бүхний мэдээлэл бүрийн цаана хүн, гэр бүл, үр хүүхэд байдаг юм шүү” хэмээсэн юм.

Эх сурвалж: gogo.mn

URL:

Нэр: s Огноо: 13 May 2015

haha

Сэтгэгдэл бичих