“Жи Эн Моторс” Тур ХХК-д хууль журам зөрчин барилга барих зөвшөөрөл хэн олгов

erdentuya825231706201505130327Нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг, Хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжтой байсан Зайсан толгой тал бүрээсээ таслагдаж, эргэн тойронд байшин барилга баригдаж, ногоон байгууламж нь хумигдлаа. Байгаль орчны үе үеийн сайд дарга нар, хотын зарим удирдлагууд Зайсан орчмын газрыг хувийн компаниудад зориулж аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалт нэрийн дор олгосоор одоо энэ орчимд ногоон байгууламжаараа үлдсэн газар цөөхөн үлджээ. УИХ, Нийслэлийн удирдлагуудаас энэ бүхнийг анзаарч, Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд Зайсан толгойн орчмын нутаг дэвсгэрийг ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах тогтоол шийдвэр гаргажээ.

Гэтэл Зайсан толгойн орчимд байшин барилга үргэлжлэн баригдсаар. Тэр бүү хэл Зайсан толгойн хойд энгэрийг сэтэлж Оюуны Ундраа групп томоохон соёл амралтын цогцолбор барьж байгаа юм билээ. Дээр нь Зайсан толгойн баруун хойд хормойн газрыг барилга барих зөвшөөрөлгүй атлаа Жи Эн Моторс Тур гэх компани ухаад эхлэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Жи Эн Моторс Тур ХХК-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн Хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэдэг албан тушаалтан НИТХ-ын шийдвэрийг зөрчин барилга барих зөвшөөрөл өгсөн байжээ. Түүний Жи Эн Моторс Тур ХХК-д олгосон зөвшөөрөл нь холбогдох хууль журам зөрчсөнй байсан нь тогтоогтож 2015 оны 4 сард цуцлагдсан гэнэ.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн Хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа ямар үндэслэлээр хувийн компанид Зайсан толгойн орчимд 18х78 хэмжээтэй 10 давхар байшин барих зөвшөөрл олгов гэдэг асуудал анхаарал татаж байна. Магадгүй үүний цаана авлига хахуулийн хэрэг нуугдаж байгаа юм биш гэсэн бодол төрлөө.

Ямартай ч Жи Эн Моторс Тур ХХК-ийн барилга барих зөвшөөрөл цуцлагдаж, нийслэлийн иргэд бид Зайсан толгойн дэргэд ногоон байгууламжаараа үлдэх жаахан ч гэсэн газартайгаа хоцорсонд талархалтай байна

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих