Технологийн горимд туршилт хийж байна

f84d217853d263e771f2d4ffc4c6fcef_XL“Эрдэнэт” үйлдвэрийн технологийн горимд AP урвалжийг туршиж байна. Өнгөрсөн жилээс уг урвалжийг лабораторийн түвшинд туршсан бөгөөд одоо хэрэглэж буй AeroMX урвалжаас сайн үр дүн үзүүлсэн тул үйлдвэрт  туршихаар болжээ. Лаборато-рийн болон хагас үйлдвэр-лэлийн туршилтын үр дүн-гээр Хятадын AP урвалж нь одоо хэрэглэж буй АНУ-ын AeroMX 51, 40 урвалжтай харьцуулахад зэсийн метал, молибден авалтаар илүү, үнийн хувьд 3,5 дахин хямд нь нотлогдож байна. Технологийн горимын туршилтанд Баяжуулах фабрикийн инженер техникийн ажилтнууд, Судалгааны төвийн судлаачид, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Туршилтын ажлын үр дүнд зэс молибденд агуулагдах хорт бодисын хэмжээг тэнцвэржүүлэн бууруулна хэмээн холбогдох мэргэжлийн хүмүүс үзэж байна. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, зардал хэмнэх цогц бодлогын хэрэгжилтийн нэгээхэн хэсэг нь технологийн горимын энэхүү туршилт юм.

URL:

Сэтгэгдэл бичих