Бетонд дарагдан газар дээрээ нас баржээ

2013-05-16shariin-golДархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус барилгын гурван давхраас хоёр хүн унасан тухай өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 16:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, 6 албан хаагч, 1 автомашинтай очжээ. Аврах багийнхныг хэргийн газар очиход “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын дөрвөн давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан Ж (Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 23 настай эрэгтэй), Б (Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй) нар унаж иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас барсан байсныг гаргаж Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд өгч, иргэн Б хүнд гэмтсэн байсныг Шарын гол сумын эмнэлэгт хүргэж өгсөн байна. Б.Боргил

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63142#


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих