Н.Төгсцогт мэргэжлийн боксыг орхиж магадгүй
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт сонирхогчийн боксоо орхиж, мэргэжлийн рингэнд тоглоод удаагүй байгаа. Энэ хугацаанд хоёр тоглолт хийж ялалт байгуулсан.
Тэрээр хоёр дахь тоглолтынхоо дараа эх орондоо ирээд буцсан бөгөөд энэ үеэрээ “Буцаад сонирхогчийн бокстоо тоглодог ч юм билүү” гэж ярьсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуухан гавьяатын маань сэтгэл нь хоёрдоод байгаа аж. Харин өөрөө “Одоогоор бодсон юм алга. Цаг хугацаа л харуулах байх” гэж хариулжээ.
Мэргэжлийн бокст ороод цөөхөн тулаан хийсэн бол буцаад сонирхогч руу шилжих боломжтой байдаг. Тиймээс магадгүй Н.Төгсцогт гавьяат эргээд улсынхаа нэрийн өмнөөс шигшээ багдаа харьяалагдах боломжтой юм. Хэрвээ тэгвэл тэрээр энэ жилийн ДАШТ, ирэх жилийн Риогийн олимпод оролцох боломжтой болно. ДАШТ-ын эхний гурван байранд орсон тамирчин олимпын эрхээ авдаг дүрэмтэй. Мөн ДАШТ-аас өөр олимпын эрх авах хоёр ч тэмцээн байгаа.
URL: