Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд
“Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1943 төгрөгөөр авч 1945 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага багаар чангарсаар 1940 рүү уруудчихаад байгаа нь энэ. Энэ янзаараа бол 1800 руу ч доошлохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн сарын дундуур нэг ам.доллар 1990 төгрөгтэй тэнцэж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнээс хойш тасралтгүй уруудсаар сар хүрэхгүй хугацаанд 45 төгрөгөөр унана гэдэг мэдрэгдэхүйц эерэг үзүүлэлт. Ам.долларын ханш чангарсан өдрүүдэд валютын дуудлага худалдааны гол оролцогч нь Төв банк байлаа. Ногоон валютын галзуурлыг намжаахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид энэ худалдаанд оролцохоос аргагүй байсан юм. Монгол банк арилжааны банкуудад төчнөөн ам.доллар арилжлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харин сонсогдсонгүй. Төв банк валютын худалдаанд оролцсонгүй гэсэн агуулгатай мэдээлэл л цацагдаж байгаа. Валютын зах дээр ам.доллар байгаа учраас Төв банк валютын худалдаанд оролцохгүй “амарч” буй хэрэг.
Сүүлийн үеийн статистикаас харахад Монгол банк дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Харин өнгөрсөн сард Төв банкны валютын захад нийлүүлсэн ам.доллар 8.6 саяар хэмжигдэж байна. Валютын захын эрэлт, нийлүүлэлт ингэж тэнцвэржсэн нь хэд хэдэн шалтгаантай. Экспорт импортоосоо давсан гэх шалтгааныг эдийн засагчид онцолж буй. Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасаа ихэссэн учраас ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг. Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл. Баялаг бүтээгчид бултаараа алга ташин хүлээж авсан энэ мэдэгдэлд Оюу толгойн талаар юу гэж онцолсныг эргэж харъя.
Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасаа ихэссэн учраас ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг. Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэж мэдэгдсэн юм.
Саяхан “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө ч энэ байр сууринаасаа ухраагүйгээ бататгаад авна лээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний “Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр Оюу толгойг л харж байна. Дараагийн долоо хоногт Рио тинто компаниас өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэж байгаа. Энэ үеэр одоогийн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэж бодож байна. Үндсэн асуудлууд дээр бол аль хэдийнэ шийдэлд хүрчихсэн. Одоо Оюу толгой дээр техникийн багахан асуудлуудаас гадна процедурын шинжтэй цөөн асуудал л бий. Бид 2015 оныг маш өөдрөгөөр харж байгаа. Бид бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй, харилцан ашигтай байх гол зарчмыг баримтална” гэсэн мэдэгдэл гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Блүүмбэрг”-т ярилцлага өгсөн гэхээр “Рио”-гийн багийнхны Улаанбаатарт буух ирэх долоо хоног гэдэг нь энэ долоо хоног гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үгнээс дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах аварга төслийн дараагийн санхүүжилт эхлэх хугацаа дөхжээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна.
Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт ийм хэмжээний төслийн санхүүжилт авахаар банкуудтай тохироо хийж чадсан компани “Рио”-гоос өөр байхгүй гэхээр л хичнээн том хөрөнгө оруулалт Монголыг чиглэж буйг багцаалчихаж болно. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төслийн гүний уурхай бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан аварга бүтээн байгуулалт. Улаанбаатараас Дархан орох дайны урттай том хонгилууд газар дор ухаж, уурхай байгуулна гэдэг амар ажил биш. Их хөрөнгө шаардсан нүсэр бүтээн байгуулалт. “Рио” шиг олон улсын банк, санхүүгийн байгууллагад нүүртэй акул компани л зээл авч хийж амжих том ажил. Том төслийг хөдөлгөх ийм аргыг дэлхий нийтээрээ төслийн санхүүжилт гэдэг. Манайх шиг чөлөөт зах зээлийг сонгосон улс орнуудын хувьд том төслөө хөдөлгөдөг жишиг болсон гол арга л даа.
Дахин хэлэхэд засаг, Рио хоёр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа л бол дөрвөн тэрбум гаруй ам.доллар Монголын Оюу толгой төсөлд зарцуулагдаж эхэлнэ. Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж, ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.
Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийг Торонто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэн итгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж.
Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийг Торонто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэн итгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний ойрхон хугацаанд хийсэн хоёр удаагийн мэдэгдэл Монголын имижийг өргөснийг өөр баримтуудаас ч харж болно. Гадаад зах зээлээс мөнгө босгосон Засгийн газар, банкуудын үнэт цаас ч дажгүй үнэлгээтэй байна.
Гэхдээ доллар орж ирэх сувгаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй гэж эдийн засагчид сануулж байгаа. “Tranding economic” судалгааны байгууллага оны эхний улиралд ам.доллар 1963, хоёрдугаар улиралд 1923, гурав, дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүрч уруудна гэсэн таамаглал гаргасныг хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт үргэлжлээд хийгдвэл ам.долларын ханш 1885-аар тогтохгүй. Бүр 1700 руу унана гэсэн таамаг бий.
Том төслүүд дагасан сайн мэдээнээс улбаалсан эерэг хандлага ам.долларын ханшийг сулруулаад зогсоогүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан нь мөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. “Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа. Одоо доллар орж ирэх сувгаа л нэмэхгүй бол өөр арга чарга байхгүй” гэж шинжээчид онцгойлон анхааруулж байна. Гаднаас ам.доллар орж ирэх ганцхан суваг бий. Тэр нь Оюу толгой. Оюу толгойгоо хөдөлгөхгүй бол гаднаас доллар орж ирэхгүй, урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй. Товчхондоо доллар орж ирэхгүй бол тун удахгүй эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд шил дарна гэсэн үг.
Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарсан үзүүлэлтийг эдийн засагчид сөрөг талаас нь ч тайлбарлаж байгаа. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг саяхны ярилцлагадаа “Оюутолгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Энэ бол импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа. Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюутолгой гэдэг мега төслийн эхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд” гэж онцолсон нь учиртай. Мега төслөө урагшлуулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй гэдгийг л сануулсан хэрэг.
Ц.Баасансүрэн
URL: