Элбэгт Ленины хөшөө л шавар хаалаа даа

 ebb2     Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн баярыг нижгэр тэмдэглэж, хойд хөрш маань олон орны төрийн тэргүүнийг энэхүү баяртаа урив. Орос орныг дайны хөлд зүдэрч байхад тасралтгүй тусламжийн гарын сунгаж байсан монголчуудаа ч мартсангүй. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцов. Орос орныг ийнхүү хэдэн жилийн туршид зүдэрч байхад хамгийн өгөөмөр сэтгэл гаргасан улс бол бид. Тиймээс ч Ц.Элбэгдорж энэ баярын гол зочин байх учиртай хэмээн монголчууд даяараа догдолж байсан болов уу. Гэтэл юуных нь гол зочин байхав. Ц.Элбэгдорж маань эрэмбэ доош унаж, тэнд жирийн иргэн шиг байж байгаад ирэв. Үүнд олон монголчууд бухимдаж, зарим хэвлэл мэдээллээр ч В.Путиныг зад шүүмжлээд авав. Хамгийн гол нь тэнд цугларсан төрийн тэргүүнүүдийн дунд Ц.Элбэгдоржийн эрэмбэ яах аргагүй бүх талаараа доогуур байгааг бид мэднэ. Өвөг дээдсийн минь өгөөмөр сэтгэл ч түүнд тус болоогүйг бодоход В.Путины бодлого ч байж болох юм.

В.Путин баярын жагсаалын хойморт өмнөд хөршийн болон бусад орны төрийн тэргүүнүүдтэй зэрэгцэн зогсож, заримтай нь мөр зэрэгцэн сууж халуун яриа өрнүүлж байхад өнөөх Элбэг маань бараа сураг байдаггүй. Намхан ч хүн юм, дүр нь ч байдаггүй шүү. Гэтэл В.Путин хятадын тэргүүнтэй ихэд дотно жуумалзан ярьж суугаа нь өнөөх муу Элбэгийг маань шоолоод ч байгаа юм шиг. Энэ үл тоомсорлол нь зөвхөн мөнхийн хоёр хөршийн дунд бус дэлхий нийтийн өмнө болсон нь бүр ч гутамшигтай.

Хоёр том гүрний дээгүүр давхилдаж, гуравдагчдын мөрөөдөлд хэт автасны гайг ч энд дурдаж болно. Зөвхөн энэ удаагийн ялалтын баяр ч бус өнөөгийн нийгэм эдийн засгийн уналт ч барууныг хэт шүтсэн энэ хэдэн хагас галзуу англи хэлтнүүдээс болсон юм шүү дээ. Ямар ч тохиолдолд бид мөнхийн хоёр хөршөөс нүүр буруулах боломжгүй гэдгийг ойлгоогүй улс. Хамгийн наад зах нь нефтийнхээ цоргыг хаавал бид яах билээ. 700 километрээс зөөх гэж байдгаа бардаг улс хаа байсан 7000 километрээс зөөвөл юу болох вэ. Өмнөдүүд ч адилхан экспортоо Монгол Улс руу хязгаарлавал яах вэ. Бид чинь импортлогч орон шүү дээ. Өөрөөр хэлбэл юу ч хийж чаддагүй улс.

Ийм байтал оросоос болсон юм шиг харааж зүхэх хүмүүс олон. Хамгийн наад зах нь гэхэд оросуудад В.И.Ленины хөшөөг буулгасан тухай гоморхол, цухал өнөөдрийг хүртэл байж л таарна. Ц.Элбэгдорж л өнөөх Э.Бат-Үүлээрээ тушаал гаргуулаад л 2012 оны намар буулгаад хаясан даа. Энэ үеэр өнөөх мундаг Улсын баатар нь “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд  шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй. Жишээ нь, Зөвлөлтийн удирдагч нар 20 сая иргэнээ хөнөөн устгаж байсан. Хятадын коммунист удирдагчид 60 сая иргэнээ хоморголон устгаж байсан. Энэ бол харийн түрэмгийлэгчид хятад хүнийг хөнөөж байсан тооноос 10 дахин их хэмжээний хүнийг хөнөөж байсан явдал” гээд л хөшөөг буулгаж байхад ирчихсэн сөөнгөтөөд зогсож байв даа.

Магадгүй В.Путин монголчуудыг гуравдагчид руу тэгтлээ ханараад байх боломжгүй. Хэзээд манай талд гэж бодсон байх. Тиймээс үүнд тэгтлээ ач холбогдол өгч гомдоогүй л болов уу. Харин олон орны иргэдийн өмнө “муу оросын Ленин бол алуурчин” хэмээн зарлаад хөшөөг нь буулгаад хаячихсан гоморхол байж л таарна.

 

 

С.Баяр

 


URL:

Нэр: заза Огноо: 12 May 2015

ленины баримал энд ямар хамаатай юм бэ? орос орон даяар нураагаад хаячихсан биз дээ. ер нь л оросууд хэзээ монголчуудад сайн байлаа даа? энэ жилийн ялалтын баярт оролцох улс бага байсан болохоор л манайхыг оролцуулсан шуу дээ. 2010оны 60жилийн парадад манайх оролцъё гэж хусэлт тавихад новширч байсан улс шуу дээ

Нэр: хитлер Огноо: 12 May 2015

лам олдохгуй бол буцахдаа залнаа гэж

Нэр: бүсгүй Огноо: 13 May 2015

хаана зогсох нь чухал биш, ингээд гоморхдог ард түмэн дараагийн ерөнхийлөгчөөрөө чац урттай, хаанаас нь ч харсан нүд дүүрэн, улсаа тарааж иддэггүй хүн сонгох хэрэгтэй лдээ

Нэр: дэнзэн Огноо: 15 December 2016

лалрын батүүлийн гай их байлаа шүү. хятадын коммунист нам гэж харааж дүвчигнэж байснаа дараа нь хятадуудаас уучлалт гуйж уйлан сөгдөж байсныг нь бодохоор

Сэтгэгдэл бичих