Багтай гүтгэлэг үү, баттай эх сурвалж уу?
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаараар өчигдөр нэгэн хүн оролцсон юм. Сэтгүүлчийн тайлбарласнаар тэр хүн манай улстөрчдийн тухай олон зүйлийг өгүүлэх тул аюулгүй байдлаа бодолцож ийнхүү баг зүүж оролцохоор болсон хэмээлээ.
Гэсэн хэдий ч багтай хүн хэн болохыг улс төрийн хүрээнийхэн төдийгүй, эдийн засагчид зэрэг олон хүн төвөггүй таньсан билээ. 1990-ээд оноос хойш улс төрийн бүх л асуудалд ил далд хутгалдаж явсан багтай хүн улс төртэй холбоотой бараг бүх хүнийг танина. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, намууд, төрийн дунд, дээд түвшнийхэнтэй нягт холбоотой. Хаана ямар улс төрийн үйл явдал болно, тэр ямагт тэнд байж байна. Хурал цугларалтад нэг их удирдаад, нөлөөлөөд, зохион байгуулаад байхгүй. Хааяа нэг санал хэлнэ.
Харин ганцаарчлан уулзаж санал бодлоо солилцож мэдээлэл авна. Улс төртэй холбоотой л бол хүнийг том, жижиг гэж голохгүй, шөнө оройг ялгалгүй давхиад л очно. Хүний үгийг тун анхааралтай сонсоно, гэхдээ аманд нь орчих гээд байхгүй.
Тэгэхээр улс төрийн хүрээнийхний тухай мэдээлэл маш өндөртэй нэгэн хүн “Цензургүй яриа”-нд оролцсон гэсэн үг. Түүнийг хэн ямар зорилгоор оролцуулж цээжинд нь буй архивыг нь яриулав гэдэг ч тодорхой.
Магадгүй захиалсан байж болох эрхмүүдээс бусдын хувьд бол багтай хүн маань харин ч нэг шавайгаа ханатал ярьж авсан даа. Түүний ярианд үнэн ч бий бас хэтрүүлэг ч байсан нь ойлгомжтой. Гэхдээ түүний ярьсныг тэр нь үнэн энэ нь худал хэмээн шүүх нь илүүц хэрэг бөгөөд уншигчид аяндаа ялгаж салгаж ойлгож буй нь лавтай.
Тэрээр Сү.Батболд Тавантолгойг төрд буцааж өгөхдөө аав ээж хоёртоо “Ийм муухай шуналтай хүүхэд төрүүлээгүй дээ” хэмээн загнуулж, найз нөхдөөрөө шахуулж өгсөн бөгөөд Н.Энхбаярын “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр орохдоо ярьсан яриаг харьцуулан нэлээдгүй зүйлийг өгүүлсэн юм.
Н.Энхбаярын хувьд багтай эрхэм маань өөрөө мэдээлэл цуглуулагч төдий байгаагүй бөгөөд далд зөвлөх нь байж “Н.Энхбаяртай нийлж ихээхэн идэвхитэй үйл ажиллагаа явуулсныг би баталж чадна” хэмээн манай нэгэн нэртэй судлаач өөрийн блогтоо бичсэн. Тиймээс Н.Энхбаярын хувьд багтай оролцогч олон зүйлийг ярьж чадах нь тодорхой байлаа.
Мөн С.Баярын сүүлийн үед дэгдээд байгаа гадаад дахь олон хаусны шуугианыг багтай хүн үнэн хэмээн баталсан төдийгүй гурвыг нь Оюутолгойн гэрээ зурагдахаас өмнө бэлэглэлийн шинжтэйгээр өөрийн болгож авсан хэмээсэн юм.
Гэх мэтээр Тавантолгой болон улстөрчдийн хутгалдсан олон явдлыг ярьсан багтай эрхмийн яриа үнэхээр бодит үнэн үү, эсхүл багтай гүтгэлэг төдий байв уу гэдгийг уншигчид ялгаж салгана бизээ. /батаар.мн/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дугарын үе нь өнгөрөөд, одоо ил гарахар шийдэж дээ. Монголын асар муухай хорчингуудын нэг шүүдээ. Шавь нараа тэр бас бэлдсэн. Тэд бас маш муухай хүмүүс байдаг.