Занданшуулсан шарил ухсан этгээдүүдийг шүүнэ

Өнгөрөгч нэгдүгээр сард Улаанбаатар хотоос олдсон занданшуулсан шарил багагүй шуугиан тарьсан.

2nc7kscu1c90kdgvofotor4g7

Тэгвэл уг хэргийн сэжигтэн Д.Энхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох аж.

Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Д.Энхтөр өнгөрөгч оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутагт айлын хашаанд  нууж байгаад нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих