Монголын их аваргууд сумогийн хамгийн том таван рекордыг эзэмшиж байна

Японы мэргэжлийн сумогийн энэ оны тавдугаар сарын тэмцээн өчигдөр Токио хотод эхэллээ. Монголын бөхчүүдийн их амжилтын үргэлжлэл болсон залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо Ичинноров нар өдгөө их сумогийн онцлох хүмүүс болоод байна. Үнэхээр ч Япон бөх хэзээ их аварга болох нь тодорхойгүй байгаа энэ үед манай залуучууд арлын орны шуугиулсаар байгаа аж. 68, 69, 70, 71 дэх ёкозүна бүгд Монголынх.

Харин манай их аваргуудаас өмнө хичнээн бөх сумогийн оргилд нь хүрч байсан тухай мэдээллийг хүргэе. Мэргэжлийн сумогийн 260 гаруй жилийн түүхэнд 71 ёкозүна цолтон төржээ. Гэхдээ тэмдэглэгдэн үлдсэн баримт нь энэ юм. Харин зарим судлаачид сумо бөхийг 800 гаруй жилийн түүхтэй гэж таамагладаг. Бидэнд олдсон мэдээллээр гурав дахь ёкозүна Маруяамаг 1749 онд их аварга болсон гэж тэмдэглэжээ.

Үүнээс гадна нэг дэх ёкозүна Акаши, хоёр дахь ёкозүна Аяагава нарын хэдэн онд аварга цол авсан, түрүүлсэн тоо, барилдсан хугацаа зэрэг нарийн мэдээлэл нь олдоогүй аж.

Мөн Хоккойдо арлын домогт их аварга Тайхо 1961-1971 оны хооронд арван жил барилдахдаа 32 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Харин түүний зуун жилийн амжилтыг 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал энэ оны нэгдүгээр сард эвдсэн.

Хакухо 2006 оны тавдугаар сард анх түрүүлснээсээ хойш есөн жилийн дотор “мөнхийн” тодотголтой амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Их авргууд мэргэжлийн сумогийн ихэнх дээд амжилтыг тогтоосон. Харин Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал нар хамгийн том рекордуудыг нь эзэмшиж байна. Тодруулбал Хакухо Даваажаргал 34 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон. Нэг жилийн зургаан башёгийн 90 барилдааны 86-д нь давсан. 11 башёд нэг ч уналгүй түрүүлсэн, Асашёорюү Дагвадорж нэг жилийн зургаан башёд бүгдэд нь түрүүлсэн ганцхан сумоч, долоон башё дараалан түрүүлсэн анхны бөх зэрэг хэзээ, хэн эвдэх нь тодорхойгүй сүрлэг рекордуудыг Монголын аваргууд л тогтоож чадлаа.

1958 оноос эхлэн нэг жилд зургаан башё зохиодог болсон. Түүнээс өмнө 1957 онд тав, 1953-1956 оны хооронд дөрөв, 1933-1952 оны хооронд гурав, 1909-1926 оны хооронд жилд нэг удаа сумогийн тэмцээн болдог байжээ.

Японы ард түмэнд нэг жилийн зургаан тэмцээнд бүгдэд нь нэг бөх түрүүлнэ гэсэн ойлголт бараг л байхгүй байлаа. 48 дахь ёкозүна Тайхо 1966 онд, 55 дахь ёкозүна Китаноүми 1978 онд тус бүр нэг жилийн зургаан тэмцээний  тавд нь түрүүлсэн аж. Харин Монгол улсын иргэн 68 дахь ёкозүна Асашёорюү Дагвадорж 2005 оны бүх тэмцээнд эзэн хааны цомыг хүртэж, олон арван жил үргэлжлэх рекордыг тогтоосон нь гайхалтай.

Японы мэргэжлийн сумогийн их аваргууд

Нэр Түрүүлсэн тоо
1 Акаши Тодорхойгүй
2 Аяагава Тодорхойгүй
3 Маруяама Тодорхойгүй
4 Таниказе 21
5 Оногава 7
6 Ономацу 5
7 Иназума 10
8 Шираниуи Дакуемон 1
9 Хидёнояама 6
10 Юнриюү 7
11 Шираниуи Коёмон 3
12 Жинмаку 5
13 Кинёнзан 7
14 Сакаигава 5
15 Умегатани Тотаро I 9
16 Нишиноуми Кажиро I 2
17 Конишики 7
18 Оцузу 2
19 Хитачияама 7
20 Умегатани Тотаро II 3
21 Вакашима 4
22 Тачияама 11
23 Окидо 10
24 Отори 2
25 Нишиноуми Кажиро II 1
26 Онишики Уичиро 5
27 Точигияама 9
28 Онишики Даигоро 6
29 Мияагияама 6
30 Нишиноуми Кажиро III 1
31 Цунэнохана 10
32 Таманишики 9
33 Мусашияама 1
34 Минаногава 2
35 Футабаяама 12
36 Хагурояама 7
37 Акиноуми 1
38 Тэрүкүни 2
39 Майдеяма 1
40 Азумфүжи 6
41 Чиёонояма 6
42 Кагамисато 4
43 Ёшибаяма 1
44 Точинишики 10
45 Ваканохана Канжи I 10
46 Асашёо 5
47 Кашивадо 5
48 Тайхо 32
49 Точиноуми 3
50 Саданояма 6
51 Таманоуми 6
52 Китанофүжи 10
53 Котозакура 5
54 Важима 14
55 Китаноуми 24
56 Ваканохана Канжи II 4
57 Майноми 3
58 Чиёнофүжи 31
59 Таканосато 4
60 Футхагура 0
61 Хокутоуми 8
62 Онокуни 2
63 Асахифүжи 4
64 Акэбона 11
65 Таканохана 22
66 Ваканохана Масару 5
67 Мусашимару 12
68 Асашёорюү Дагвадорж 25
69 Хакухо Даваажаргал 34
70 Харумафүжи Бямбадорж 6
71 Какүрюү Ананд 1

Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/List_of_sumo_record_holders

http://sumodb.sumogames.de/Yusho.aspx


URL:

Сэтгэгдэл бичих