Ж.Мөнхбат: Өгий нуурын эрэгт энэ жил 4000 мод тарих төлөвлөгөөтэй байна

422300b6aeefd900originalМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БОНХАЯ-ны харъяа Байгаль хамгаалах сан, Архангай аймгийн залуусын санаачилгаар байгуулсан Өгий сан болон нутгийн  иргэдтэй хамтран өнгөрсөн бямба гаригт Өгий нуурын эрэгт 1000 мод тарилаа. Сүүлийн жилүүдэд Өгий нуурын усны төвшин багасч, бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нутгийн залуус санаа, сэтгэл нэгдэж, мод тарих ажлыг эхлүүлсэн нь энэ. Цаашдаа Өгий нуурыг аялал жуулчлалын идэвхитэй бүс нутаг болгохоор зорьж байгаа юм. Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өгий нуурын  ундарга багасч, ширгэлтийн байдалтай байна.  Архангай аймгийн уугуул хэсэг залуусын санаачилсан Өгий сангийнхан Орхон голоос 10 км суваг татаж,  Өгий нуурын ундаргыг тэтгэх ажлыг өнгөрсөн өвөл эхэлсэн. ТЭЗҮ-г нь  зургадугаар сард боловсруулж дуусна. Одоогоор  баруун эрэгт 1000 мод тарилаа.  Хоёр гурван долоо хоногийн дараа зүүн эрэгт 1000, намар урд, хойд эрэгт 1000  буюу энэ жилд үндсэндээ 4000 мянган мод тарих төлөвлөгөөтэй байна. Жил болгон ийм тооны мод тариад байвал таван жилийн дараа Өгий нуур битүү модоор дүүрсэн төгөл болно. Энэ сайхан нууранд зөвхөн амарч, загасчлах гэж ирэхээс гадна байгаль дэлхийгээ хайрлахын тулд нэг ч гэсэн ажил хийх ёстой гэсэн бодолтой явдаг. Өгий нуурыг хайрлаж, хамгаалах нь зөвхөн Архангай аймгийн иргэдийн асуудал биш юм. Эх дэлхийд элэгтэй хүн бүрийн хичээл, зүтгэл хэрэгтэй” гэв. Ирэх сард Өгий нуурын эрэг дээр дахин 1000 мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах  сэдвээр бичсэн яруу найргийн “Өгий” цомыг  Монголын зохиолчдын эвлэл, “Шинэ мянган” утга  зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулахаар боллоо.

 

 


URL:

Нэр: Zochin Огноо: 12 May 2015

Zasgaas xiij baigaa ajil ene Munkhbatad yamar xurteeltei um boloo!

Сэтгэгдэл бичих