Амиа хорлохыг завджээ
НОБЕГ-т өнөөдөр цонхоор хүн үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 29 дүгээр байрны хоёр давхрын 222 тоотын цонхоор 42 настай эрэгтэй амиа хорлохыг завдаж байсныг амжиж хаалгыг онгойлгон амь биеийг нь аварч цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
НОБЕГ-ын аврах, шуурхай салбарын тасгийн бие бүрэлдэхүүн ийнхүү түргэн шуурхай ажиллаж нэгэн иргэний амь насыг аваржээ. Амиа хорлохыг завдах нь хуулинд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд иргэд энэ талаарх мэдлэггүй байдаг ажээ. Албаныханы хэлж байгаагаар сүүлийн үед амиа хорлох тохиолдол ихсэж байгаа бөгөөд энэ нь нийгмийн стресснээс шууд болон шууд бусаар хамааралтай байгааг анхааруулж байгаа юм.
URL: