Дорнод аймгийн өрсөлдөх чадварыг бусад аймгуудтай харьцуулахад…

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвөөс Азийн Сангийн дэмжлэгтэйгээр “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г гурав дахь жилдээ гаргажээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр харьцуулан судалдаг бөгөөд эдгээр дөрвөн үндсэн бүлэг нь 180 орчим үзүүлэлтээс бүрддэг аж.

Dornodimg79

Аймгуудын өрсөлдөх чадварын индексийг гаргаснаар аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтүүддээ илүү анхаардаг болохын зэрэгцээ сул үзүүлэлтээ сайжруулах тулд анхаарах сайн талтай аж. Энэ жилийн хувьд Орхон аймаг хамгийн өндөр оноотой байна. Орхон аймгийн хувьд гурав дахь жилдээ энэхүү судалгаанд тэргүүлж байгаа юм. Харин манай аймаг өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр 65 оноо авч, 8-р байранд бичигджээ. Манай аймаг 2012 оны өрсөлдөх чадварын тайлангаар 21 аймгаас 6-д жагсаж байсан бол 2013 онд 9-11-р байрт бичигдэн доошилж байжээ.

Dornodimg

Энэхүү судалгааг ажиглахад Дорнод аймаг нь бусад орон нутгуудаас бизнесийн үр ашиг өндөртөй боловч засаглал муутай байгаа нь харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн жил аймгийн засаг дарга томилогдож, орон нутгийн ажил үйлс 2012-2013 оны үетэй харьцуулахад нэлээд цэгцэрч ирсэн нь аймгийн рейтинг дээшилэхэд нөлөөлжээ.

2014 оны Өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэтээр хөрш аймгуудтай харьцуулахад:
4.Сүхбаатар 80 оноо
8.Дорнод 65 оноо
14. Хэнтий 52 оноо

Ингээд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвөөс Дорнод аймагт тулгарч буй бэрхшээлүүд ба шийдлийг:

  • Төрийн зүгээс ААН-үүд болон ЖДҮ-үүдийг бодлогоор дэмжих, хяналт шалгалтаас илүү зөвлөгөө, мэдээлэл өгдөг байх
  • Төрийн үйлчилгээг сайжруулж иргэн төвтэй болгох, хүнд суртлыг бууруулж, ажиллагсдын мэдлэг чадварыг сайжруулах
  • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Зээл олголтыг сайжруулж илүү уян хатан нөхцөлтэй болгох
  • Ажиллах хүчний мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд анхаарах зэргээр тодорхойлсон байна.

Dornodimg

Манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад:

  • Эдийн засгийн тамир тэнхээг эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн салбарууд, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт зэрэг чиглэлээр харьцуулан судалдаг бөгөөд Сүхбаатар аймаг тэргүүлжээ. Дорнод аймаг энэ үзүүлэлтэд 59 оноо авч 8-д эрэмбэлэгдсэн аж.

Хөрш аймгуудтай харьцуулахад:
5.Сүхбаатар 75 оноо
8.Дорнод 59 оноо
19. Хэнтий 34 оноо

Dornodimg

  • Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг тэргүүлжээ. Засаглалын үр ашгийг аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, нийгмийн тогтолцоо гэсэн үзүүлэлтээр авч үздэг. Энэ жагсаалтад Дорнод аймаг 51 оноо авч, 14-т бичигдэв.

Хөрш аймгуудтай харьцуулахад:
1.Сүхбаатар 100 оноо
11. Хэнтий 54 оноо
14.Дорнод 51 оноо

Dornodimg

  • Бизнесийн үр ашгийн хувьд Орхон аймаг тэргүүлжээ. Энэхүү үзүүлэлтийг бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшил зэргээр тодорхойлж гаргадаг. Манай аймаг энэ үзүүлэлтээр 82 оноо авч 6-р байранд оржээ.

Хөрш аймгуудтай харьцуулахад:
6.Дорнод 82 оноо
9.Сүхбаатар 73 оноо
17.Хэнтий 45 оноо

Dornodimg

  • Дэд бүтцийн хөгжлөөр Монгол Улсын томоохон суурин газрууд болох Дархан-Уул, Орхон аймгийн тэргүүлжээ. Манай аймаг 57 оноо авч 10-рт орсон байна.

Хөрш аймгуудтай харьцуулахад:
7.Хэнтий 61 оноо
10.Дорнод 57 оноо
13.Сүхбаатар 53 оноо

Dornodimg

 

Дорнод аймгийн Ерөнхий үзүүлэлтүүд 2014 Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) 123.6 3
Сумдын тоо 14
Хүн амын тоо (мянга) 75.1 12
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) 191.6 16
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) 5350 3
Ажилгүйдлийн түвшин (%) 7.9 12
Инфляци (%) 10.7 8

DornodimgEh survalj - Dornod NET


URL:

Сэтгэгдэл бичих