Б.Одончимэг мөнгөн медальд хүртлээ
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж 75 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг мөнгөн медальд хүрч тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 4 мөнгө, хүрэл медальт бөх болж ясны бөх гэдгээ дахин нотоллоо.
Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 8 алтан медалийг хятад, японы бөхчүүд эн тэнцүү хуваан авч тивийн хэмжээндээ урьдын адил ноёрхож байгаагаа нотолсон төдийгүй ирэх ДАШТ-нд ширүүн өрсөлдөгч хэвээр байх болно гэдгээ харууллаа.
Эмэгтэй
75 кг 1. Хирое Сузуки /Япон, азийн аварга/
2. Бадрахын Одончимэг /“Алдар” спорт хороо, ДАШТ-ний
хүрэл медальт/
3. Хуан Зхоу /БНХАУ/
Энэ жинд 6 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хятадын Хуан Зхоутой таарч 6:4 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ёнжу Хвангийг 5:3 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө японы бөх Хирое Сузукитэй өрсөлдөж 1:3 онооны харьцаагаар дийлджээ.
URL: