Охидыг зэрлэгээр хөнөөж 25 жилийн ял сонссон Б.Идэрзаяа давж заалдлаа

Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилахаар болсон байна.

uls_554ff9ccbda20_1

Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн юм. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин шүүхийн шийдвэрийн дараа түүний эгч нэгэн сайтад ярилцлага өгч, дүүгээ гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн мэдээлсэн байдаг.


URL:

Нэр: зөв Огноо: 12 May 2015

Шууд буудаач. Дахиад хүн ална шүү…

Сэтгэгдэл бичих