Хүмүүнлэгийн ухааны их сургууль өнөөдрөөс элсэгчдийг бүртгэж эхэллээ
Монгол орны хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгч 35 жилийн түүхтэй Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2015-2016 оны шинэ хичээлийн жилийнхээ элсэгчдийг 2015 оны 5 сарын 11-нээс эхлэн www.elselt-his.mn цахимхуудсаараа бүртгэж эхэллээ.
Манай сургууль сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг,дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль билээ.
Бид Азийн тэргүүлэгчих, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази, Номхон Далайн Дээд Боловсролын Чанарын Сүлжээний Зөвлөлд гишүүнээр элсээд 15 жил болж байна.
Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын түвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэхүү байгууллагын сургалт, судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд Олон Улсын Их Сургуулиудын Холбооны гишүүн байгууллага болсон.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, Орос, Шинэ Зеланд, Тайвань болон бусад орны 25 гаруй их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож хамтарсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
-БНСУ-ын Радио, телевизийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлүүллээ. Энэ хүрээнд, ХИС-ийн Компьютерийн график дизайны ангийн оюутнууд 2 жилийн хугацаанд БНСУ-д суралцаж хоёр сургуулийн, хоёр дипломтой төгсөх боломжтой.
-Японы Акитагийн олон улсын их сургууль, Шейгагийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан оюутан солилцооны 3+1 хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж, суралцагчдаа мэргэжлийнхээ дагуу тэтгэлэгтэйгээр гадаадын их, дээд сургуульд сурах боломж олгож байна.
Мөн БНХАУ, ОХУ-д хэлний дадлага хийлгэхээс гадна нэр хүнд бүхий их, дээд сургуулиудтай хамтран 2+2, 2+2,5; 3+1 хөтөлбөрийг санал болгож байгаа юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль дараах чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтад хамрагдахаас гадна судалгааны ажил хийх боломж олгож байна.Үүнд:
▪Хүмүүнлэгийнухаан
▪Бизнес, эдийнзасаг
▪Нийгмийнухаан
▪Экологи, байгальорчнысудлал
▪Компьютер, мэдээллийнтехнологи
URL: