Эдийн засаг хэзээ сэргэх вэ, Ерөнхий сайд аа
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа Засгийн газар 3 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Ингэхдээ “Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн хэлж байсан. Түүний хэлсэн үг биелэлээ хэзээ олох вэ. Эдийн засаг хэзээ сэргэх вэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгч, ард түмний дунд байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээхийн тулд хийж, хэрэгжүүлж буй ажлаас урьтаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үгнээс сануулах гэсэн юм.
Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарах үйл ажиллагаагаа 2 түвшинд авч үзнэ гэсэн. Тэрбээр хэлэхдээ,
1-рт, Урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё. Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлье.
2-рт, Ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя. Энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34-р тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно гэж байв.
Ийн танилцуулж, хийх ажлынхаа талаар ярьсныхаа дараа тэр олон нийтээс мөн санал авсан удаатай. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах уу, цалин, тэтгэврээ танаж, бүсээ чангалах уу гэсэн.
Иргэдийн зүгээс уул уурхайн том төслүүдийг хөдөлгөхийг дэмжиж байна гэж мэдэгдсэний дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг энэ чиглэлийг барьж ажиллахаар болсон юм.
Харин өнөөдөр Оюутолгой, Тавантолгой төслүүдийг хөдөлгөөнд оруулахаар ажиллаж байгаа. Гэвч эдийн засаг ойрын хугацаанд сэргэх дүр зураг харагдахгүй л байна. Төрийн албан хаагчид цалингаа ч авч чадахгүй, хувийн аж ахуйн нэгжүүд үүдээ барьсаар байна. Засгийн газрын зүгээс олон арга хэмжээ явуулж байгаа хэдий ч бодит байдал дээр мэдэгдэх, мэдрэгдэх ч зүйл алга. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа бол Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаар дүгнэлт гаргахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
Монгол айл өрхийн амьдрал эдийн засгийн нөхцөл байдлаас болж хүндхэн байна. ДНБ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16.5 их наяд төгрөг байна. Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч байгаа ч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байгаа юм. Төгрөгийн валюттай харьцах ханш суларсаар байна.
Энэ нь импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин инфляцийн түвшинг өсгөж, өнгөрсөн оны сүүлчээр инфляцийн түвшин 11.5 хувь байсан юм.
Ажиллаж, хөдөлмөрлөсөн ч цалингаа авахгүй хэдэн сараар ч хамаагүй ажилласаар байгаа ард түмний хүнд ачааг хэзээ хөнгөлөх гэж байна, Ерөнхий сайд аа. Эдийн засгийг хурдан сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагтаа санаа зовохооргүй амьдаруулах нөхцөл боломжийг бүрдүүлмээр байна. Үүнийг л ард түмэн хүсэж байгаа нь дамжиггүй.
Ц.Цацрал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.
Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.
Үйлчилгээ:
1. Даралтыг зохицуулна.
а. Толгойн хэсгийн цэгүүдээр
б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
6. Иллэг, массаж хийнэ
Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.