УИХ-ын хэмжээнд ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭ ҮНЭТЭЙ ХЭВЭЭР БАЙНА

663333Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын төвшинд болоод улстөр, эдийн засагчдын анхаарлын төвд өнөөх л тавантолгойн гэрээний асуудал өндөр түвшинд байсаар байлаа. Учир нь гэрээний төслийг боловсруулсан Сонгол Улсын Сайд М.Энхсайханыг Монголын эдийн засагт хохиролтой болсон гэж үзэж УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аас Тавантолгойн гэрээг дахин боловсруулж, шалгах ажлыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийг батлан гаргалаа.

Уг ажлын хэсгийн гол хийх ажлыг УИХ-аас заагаад өгчихсөн. Тухайлбал:

  1. Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замыын концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх
  2. Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх
  3. Гэрээ Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх,
  4. Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх
  5. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бизнесийн эрх ашигтай уялдаж байгаа эсэх
  6. Тус компанийн хувьцааг олон улсын биржид арилжаалах нөхцөлийг хангах шаардлага хэрхэн хангагдах
  7. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх
  8. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн саналын эрхийг хассан Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах
  9. Гэрээ талуудын эрх тэгш харилцан ашигтай байх олон улсын хамтын ажиллагааны зарчмыг хангаж байгаа эсэх
  10. Гэрээ байгуулснаас үүсэх эдийн засгийн үр өгөөж, эерэг болон сөрөг талуудыг дүгнэх
  11. Тавантолгойн ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй байх хэлбэрийг тодорхойлох
  12. БНХАУ-тай байгуулсан Төмөр замын транзит тээврийн гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад хамгийн үр ашигтай байх нөхцөлийг тодорхойлох
  13. Дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллийг гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгийн бирж, холбогдох компани, байгууллага, хувь хүнээс гаргуулах ажлуудыг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хийх юм.

Ийнхүү Тавантолгойгоор улстөржсөн улстөрчдийн хийх дараагийн нүүдлийг ард түмэн чих тавин чагнаж ямар үр дүн гарах юм бол хэмээн өөр өөрийн хэмжээнд чагнаархаж суугаа.

Харин эдийн засагчид өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Эдийн засагч Б.Дашням Тавантолгойн гэрээ Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар өөрийн бодлоо илэрхийлэхдээ:

 “Тавантолгой” төслийн гэрээг сонирхож уншсан. Тэрхүү гэрээнд хэн нэгнийгээ шулах гээд байгаа зүйл огт байхгүй. Бизнес хийж байгаа компаниуд хоорондоо тийм гэрээ байгуулах нь энгийн асуудал. Дэлхий дээр байхгүй хувилбар гаргах санаархлыг манай улс төрийнхөн хийж байгаа юм болов уу даа. Магадгүй манай улс төрийн ороо бусгаа байдлаас өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалахаар ганц нэг заалт оруулсан харагдана лээ. Жишээлбэл, хэрэв гэрээ байгуулсны дараа гэнэт “Гэрээ цуцлана” гэвэл яах вэ гэдэг заалт байгаа юм. Бизнес хийж байгаа хүн эрсдлээ байнга тооцоолж, түүнээс хэрхэн хохиролгүй гарах арга саам эрэлхийлдэг нь эрүүл систем. Тиймээс манай улсын хэт улстөржилт эдийн засаг болоод бизнест хэрхэн хохирол учруулж байгааг гадныхан анзаарч, мэдсэн учраас хамгаалалт хийхийг оролдож байгаа хэрэг. Бид хүнд итгэл төрүүлж чаддаггүй зангаасаа болж ийм байдал үүсч байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” төслийн гэрээ 87 хуудастай. Гэтэл манайхаас өөр улсад энэ төсөл хэрэгжих гэж байсан бол гурван хуудаст л багтах байсан болов уу.

Чухал зуун сэдэв нэвтрүүлгээр УИХ-ын дарга З.Энхболд “Таван Толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчидтай маш ашиггүй гэрээ хийх гэж байна, 1072 ш хувьцаа эзэмшигчийн хувьд 20 жилийн дараа 2500 төгрөгийн ноогдол ашиг өгөх гэрээг би зөвшөөрөхгүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар Эрдэнэс таван толгой компаниас авах ноогдол ашгийн талаар тооцоо хийж, өөрийн твиттер хуудсандаа тавьжээ. Тэрээр “ЭТТ ашигтай ажиллаж байна гэхээр нь 1072ш хувьцааны ноогдол ашиг уруу өнгийж үзэв. Юу ч олж долоохгүй юм байна” гэж жиргээд тооцоолол, үндэслэлээ 2 минутын бичлэгээр илэрхийлсэн байна.

Ийнхүү улстөрийн хүрээнд өрнөсөн Тавантолгойн асуудлууд өнгөрч буй долоо хоногийн гол асуудлын нэг байсан ч энэ долоо хоногийг басхүү том үйл хэрэг тохиож байгаа нь манай хойт хөрш болох ОХУ-ын ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээн хүрээнд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ыг зорьсон юм. Энэхүү Ялалтын 70 жилийн ойн баярын жагсаалд манай улсын зэвсэгт хүчний баг хамт олон оролцож байгаа бөгөөд эн сарын 9 буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд манай улсад ч бас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

 

 

 

 

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 May 2015

Дээх нь үед лам нар чихэр гэдэг чинь Орос эхнэрийн мээмний сүүгээр наируулж хийсэн эд бузар гэдэг итгэдэгч баисан гэдэг. ТТ-н гэрээ ашиггүи буруу гэх нь дээрхтэи адил юм.Эх орон ард түмнээ ядууруулж уурлуулж хувийн эрх ашиг нэр нүүр олох гадны эрх ашгийг хангах өөр юүч биш. Ард түмэн бол юүч бичээгүи цагаан цаас гэдэг Маогийн үгийг ашиглагчид.Мунхарч ханалаа одоо болимоор юмаа?

Сэтгэгдэл бичих