Монголчууд дэлхийд нэрээ гаргасан долоон хоног болж өнгөрлөө

Хөсөгтөн хамтлаг шилдэг 2 дугаар байрт шалгарлаа

21516

“Asia’s Got Talent” буюу Азийн авъяастнууд хэмээх дэлхийд алдартай шоу нэвтрүүлэгт монгол улсаа төлөөлөн монголын нэр хүндийг өндөрт өргөн оролцсон “Хөсөгтөн” хамтлаг өчигдөр хоёр дугаар байрт шалгарсан баяртай үйл явдал боллоо.

Тус шоуны ялагчид 100 мянган ам.доллар, Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авах зэрэг шагналаар шагнуулсан байна.

О.Гүндэгмаа”Дэлхийн цом”-д аваргалж нэг дүгээр байранд оров

4dabdcc5c648e5e6e032b381349886cdbig

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод болж өнгөрлөө. ”РИО-2016″ олимпийн 24 эрх олгох энэхүү тэмцээнд 76 улсын 600 буудагч өрсөлдсөн бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа,ОУХМ Ц.Мөнхзул нарын 11 тамирчин оролцсон юм.

Тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлэн, алтан медаль хүртлээ. Түүний дараагаар Болгарын буудагч, “Дэлхийн цом”-ын аварга Бонева Антонита, Хятадын буудагч, Дэлхийн аварга Зиан Жинжин нар удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

“Дэлхийн цом”-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 584 оноогоор 7-р байраар финалд шалгарч, улмаар хагас финалд 17 оноо авснаар 2-р байраар алтан медалийн төлөө буудах эрхээ авч, алтан медалийн төлөө буудлагадаа 7:1 харьцаагаар Болгарын буудагч Бонева Антонитаг ялжээ. Эл дасгалд өрсөлдсөн Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 8-р байрт, ОУХМ Т.Баярцэцэг 15-р баярт, ОУХМ Ц.Мөнхзул 31-р байрт тус тус шалгарсан байна.

Риогийн олимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн “Хангарьд” спорт хорооны тамирчин Отрядын Гүндэгмаа ийн олимпийн өмнөх чухал тэмцээнүүддээ амжилттай оролцсоор байна.

 “ARIUNAA SURI” Грацыг зорино

b2c3ace8287d1f9fef28473554fbb901big

Монголын анхдагч Дизайнер брэнд “ARIUNAA SURI” брэнд нь дахин нэг тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Саяхан өөрийн нэрийн дэлгүүр, урлангаа их хотын маань залуучуудын очих дуртай газар болсон “Viva city” хотхонд нээлтээ хийсэн “ARIUNAA SURI” брэнд дэлхийн тайзнаа дахин гарахаар боллоо. Тэрбээр Грац хотод болж буй тэмцээнд оролцох гэнэ. Дизайны соёлын маш урт түүхтэй Грац хот нь олон улсын дизайн, нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилд стратегийн арга хэрэгсэл болж, бүтээлч үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөн ажиллаж байна.

Грац хотод болж буй Designmonth Graz 2015“  үйл ажиллагаа нь бүтэн нэг сарын турш үргэлжилж нийт 52 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж.  Энэхүү үйл ажиллагааны оргил хэсэг болох Аssembly–Тhe designfestival in Graz“ энэ сарын 28-31ний хооронд болох бөгөөд энэ удаад 14 улсын 60 гаруй сонгогдсон дизайнеруудын  ур ухаанаа уралдуулан бэлдсэн цоо шинэ бүтээлүүд „Schlossbergbuehne“ ордоны тайзнаа  дэлгэгдэнэ.

Уг фестивалийн дээд шагнал болох “Kastner & Oehler“ авардст 9 дизайнер үлдсэний нэг нь ARIUNAA SURI -ийн нэр шалгарсан тухай албан ёсны мэдэгдэл ирсэн аж. ”Аssembly“ фестивальд Итали, Болгар, Голланд, Унгар, Австри, Германи гэх мэт орнуудын дизайнерүүд оролцох ба анх удаа Монгол Улсаа төлөөлж ARIUNAA SURI баг хамт олон  явах гэж байна.   Мөн 75000 гаруй зочид гийчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирдэг билээ. Жилээс жилд рейтинг нь өсч яваа  “Аssembly 2015“ фестивальд “ARIUNAA SURI” брэнд  2016 оны цоо шинэ коллекцынхоо эхлэлээр оролцох гэж байгаа аж.


URL:

Нэр: Зочин Огноо: 18 May 2015

Энэ бол үнэхээр сайхан мэдээллүүд байна. Ийм л сайхан мэдээллийг байнга байршуулах, мэдээллийн дийлэнхийг ийм мэдээллээр дүүргэх нь сайхан байна.

Сэтгэгдэл бичих