Москвад нэг охин машинд амьдаараа шатжээ
Москва хотын баруун хойд хэсэгт энэхүү аймшигт осол өнгөрсөн шөнө дунд болжээ. “Мазда 3″ машины жолооч Ленинградын зам дээр явж байгаад хяналтаа алджээ.
Машин бүх хурдаараа багана мөргөж осолдсон байна. Машин эхлээд хоёр хэсэгт хуваагдаж, улмаар шатжээ. Гал сөнөөгчид ирэх үед, машин нэлэнхүйдээ галд автсан байж.
Галыг унтраасны дараа зөвхөн нэг охины бие хойд зорчигчийн суудал дээрээс олдсон гэнэ. Хамгийн магадлалтай таамаг нь тэр ухаан алдснаас болоод машинаасаа гарч чадаагүй байх гэж үзжээ.
Машинд түүнээс гадна хоёр хүн байжээ. Ноцтой гэмтэл авсан тэдгээр зорчигчдыг эмнэлэгт аваачжээ.
URL: