21 метр урт угсраа автобус ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явна

47225e27-365e-49b8-9e6c-5a0200956779Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 21 метр урт угсраа автобусны эхний хорин ширхэг нь энэ сарын 30-нд орж ирэх ажээ.

Орж ирсэн автобусыг ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна.

Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай юм. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдэж байна.

Энэ засвар нь Энхтайваны өргөн чөлөөний автобус зорчдог нэгдүгээр эгнээ эвдрэл гэмтэл ихтэй, худгийн тагнууд суусантай холбоотой гэнэ.

Нэгдүгээр эгнээг бүхэлд нь цацруулагч тэмдэглэгээтэй болгож, автобусны буудал, явган зорчигчийн тэмдэг тэмдэглэгээ, зогсох газруудыг засах янзлах зураг төлөвлөгөөгөө гаргаад байна. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний төвлөрөл үүснэ.

Замын ачаалал ихээхэн нэмэгдвэл Засаг дарга, нийслэлийн зүгээс бодлого, төлөвлөгөө гаргахыг үгүйсгэхгүй. Дугаарын хязгаарлалтын асуудал хөндөгдөж магадгүй болжээ. /гэрэг.мн/


URL:

Нэр: ssss Огноо: 9 May 2015

Manaihan yaj iij baigaad l mungu ideh argaa olno shuu. Zaaval tiim undur zardlaar ugsraa avtobus oruulah shaardlala bna uu hezee zam nolon busad hurnungu oruulaltaa nuhuh duusah uu ene avtobus

Нэр: НЭГИЙГ БОДМООР ДОО Огноо: 9 May 2015

ОДОО ЭНХТАЙВНЫ ГӨН ЧӨЛӨӨГӨӨР ЯВЖ БАЙГАА АВТОБУСНУУД ЗОГСООЛ ДЭЭРЭЭ БАГТАХГҮЙ БАЙХАД АХИАД ИЙМ УРТ АВТОБУС ЧУХАМ ХААГУУРАА ЯВАХ ВЭ.ЭСВЭЛ ОДОО ЯВЖ БАЙГАА АВТОБУСНУУДАА ЗОГСООХ УУ. АВТОБУСНЫ ЗОРЧИГЧИЙН ДҮҮРГЭЛТ ЯМАР БАЙДАГ БИЛЭЭ ӨДРИЙН ЦАГААР ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БАЙХАД ИЙМ УРТ АВТОБУС ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ . НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАРТ АЖЛАА МЭДДЭГ ХҮН ХОВОР БОЛЖЭЭ.ГАДНЫХНЫГ ДУУРИАХДАА Л САЙН ЮМ ДАА ЦАГИЙН ЭРХЭЭР НӨГӨӨ РЕЙЛБУС ШИГ ЗОГСОХ БИЗ ДЭЭ ГОЛ НЬ ИХ МӨНГӨ ЭРГЭЛТГҮЙ АШГАА НӨХӨХГҮЙ Л БОЛЖ БАЙГАА ЮМ ДАА. ЦАГ ХУГАЦАА БҮХНИЙ ШАЛГУУР ГЭДЭГ ДЭЭ ХАРЖ Л БАЙЯ ДАА

Сэтгэгдэл бичих