БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ

нэг сая мод логоБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ.

Урилгын хүрээнд маргааш УИХ-ын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэнэ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы эхэнд гишүүдийг мод тарихүйлсэд өргөнөөр оролцохыг уриаллаа. Мөн тэрээр  Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ төгөлтэй болж байгаа гэдгийг дуулгасан.

БОНХАЖЯ-наас  ”Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлсэн байгаа бөгөөд тус яамны хамт олон мөн маргааш  Дамбад мод тарих аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих