АВТОЗАМ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 05 САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцов.
p19kmf3d041frklagu0q1s971pmk2
Автозамын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлэл өглөө.
Тэрээр “Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан. Мөн 18 метрийн урттай  угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4  зам хүртэлх замын  автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийнэ. Энэ жил 44,5 км авто  зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто  зам, 134 урт  метр гүүрийг  өргөтгөж  шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум  төгрөгийн зам барилгын ажил хийгдэнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай – Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажлуудыг хэрэгжүүлнэ”


URL:

Сэтгэгдэл бичих