Б.Жаргалсайхан: Би чиний ажилтан юм уу. Гөлөг минь

 

“Ийгл Ньюс” телевизийн энэ сарын 1-ний “Зочны цаг”-т ярилцлагад БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцох байжээ.

 

Гэтэл тэрбээр цагаасаа 30 минут хоцорч ирсэндээ уучлалт гуйх нь бүү хэл асуудал үүсгэж сэтгүүлчид гар хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн өдрийн 17:00 цагт ээлжит “Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон гэдгийг Б.Жаргалсайханд тайлбарлаж хэлсэн боловч танхайрсан билээ.

 

Улс төрд ороод олон жил болж буй хүн телевизийн эфир тодорхой цагийн хуваариар явагддаг гэдгийг мэддэг баймаар. Тэгвэл түүний талаар өнөөдрийг хүртэл цахим ертөнцөөр шуугиан тарьсаар байна. Ялангуяа түүний хэлсэн “Би чиний ажилтан юм уу. Гөлөг минь” гэсэн үгтэй зураг энд тэндгүй явж байна.

 

 

new.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих