Дурсамж сэдрээж бороо орох сайхан

“Бороонд норсон цэцэг минь Бодолд дарагдсан сэтгэл минь” яагаад ч юм энэ дууны ая санаанд буух чинь. Бороо орж байгаа болоод тэр юм уу даа. Энэ бороо хаврын анхны бороо биш ч гэлээ, хүн бүрийн сэтгэлийг догдлуулан зөөлөн шивэрч байна.

 

Анхныхаасаа гоё ч юм шиг. Цаснаас уйдсандаа ч биш, бороонд ямар байдгийг мэдэх ч, борооноор алхаагүй нэлээд удсан болохоор цаанаа л нэг таатай. Борооноор алхах бүрийд нэг л зүйл санаанд дэндүү тод буудаг сан. “Бороо бороо ороорой. Оросын маамуу ирээрэй” гээд л нүцгэн гүйж явсан тэр багын дурсамж сэдэрдэг сэн. Ямартай ч өнгөрсөн бүхний дурсамж сэдрээж бороо орох дэндүү сайхан.

 

Үргэлжлэл бий…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих